Пунцагын Сүхбат 1964 оны модон луу жил Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. Аав Пунцаг нь Сүхбатыг гурван настай байхад нутгаасаа гарч Налайх дүүрэгт шилжин ирснээр П.Сүхбат хүүхэд ахуй цагаа тэнд өнгөрөөжээ.
Тэр үед Налайхад биеийн тамирын дасгалжуулагчаар ажиллаж байсан Монгол улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөрмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигджээ.
Сүхбатын аав 14 дүгээр баазад жолооч ажилтай, ээж Дашмаа нь цэргийн үйлдвэрт оёдолчин ажилтай, айлын найман хүүхдийн дөрөвдөх нь Сүхбат юм. Өөрөөр хэлбэл гурван ах, дөрвөн дүүтэй өнөр өтгөн гэр бүлтэй айлын хүүхэд.
П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч, 1982 оны Үндэсний бөхийн Залуучуудын Улсын аварга болж, Улсын “Шандас” цол авсанаар бөх сонирхогчдын танил болжээ.
П.Сүхбат 1985 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд барилдан тав давж аймгийн Начин цол.
1986 оны Дорноговь аймгийн баяр наадамд барилдан түрүүлж аймгийн арслан цол авчээ.
П.Сүхбат 1987 оны Улсын баяр наадамд анх удаа Аймгийн арслан цолтой барилдаж гурав давж дөрвийн даваанд Улсын начин О.Балжиннямтай тунаж унажээ.
1988 оны Улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр начин цолыг 24 насандаа авчээ.
1989 оны Улсын баяр наадамд зургаа давж хурц шалмаг чимэг.
1990 оны Улсын баяр наадамд долоо давж улсын заан цолыг 26 насандаа авчээ.
1991 оны Улсын баяр наадамд найм давж үзүүрлээд үлэмж бадрах чимэг.
1992 оны Улсын баяр наадамд долоо давж саруул сайжрах чимэг.
1993 оны Улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимэг.
1994 оны Улсын баяр наадамд зургаа давж хуурнин шуугигч чимгийг хоёрдохоо авчээ.
1994 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарьд цолыг нөхөн олгожээ.
1995, 1997 оны улсын баяр наадамд тав давж хурдан шаламгай чимэг.
1996,1998, 1999, 2000 онуудын баяр наадамд дөрөв давж у/н Х.Амараа , ц/а Ц.Мягмарсүрэн , у/з Ж.Ганболд, у/а Д.Мөнх-Эрдэнэ нарт
1997, 2002, 2003 онуудын баяр наадамд гурав давж ц/н Ц.Намжилсүрэн, а/н Ю.Батаа, а/з Ду.Батбаяр нарт
2008, 2009, 2010, 2011 онуудын баяр наадамд хоёр давж а/а Д.Энхба.т, Ж.Чулуунбат, а/н Ц.Чимэддорж, а/а Б.Сумъяа нарт
2012, 2013 оны Улсын баяр наадамд нэг давж с/з Б.Жавхлан, Э.Нандин-Эрдэнэ нарт тус тус өвдөг шорооджээ.
П.Сүхбат гарьд сар шинийн барилдаанд 1994 онд шөвгийн дөрөвт үлдэж байлаа.
Үүнээс гадна 1987 онд Улаанбаатар хотод болсон дэлхийн цомоос мөнгөн медаль.
Гүрж , Иран улсад болдог “А” зэрэглэлийн тэмцээний мөнгө , хүрэл медаль.
Оросын бөх сонирхогчдын холбоо П.Сүхбатыг 82 кг жингийн 1989 оны дэлхийн шилдэг бехөөр шалгаруулж байв.
Дөрвөн жилд нэг удаа болдог Ази тивийн XI тоглолт 1990 онд Хятад улсад болоход аварга цол алтан медаль. 1989 , 1992 оны Ази тивийн аварга бөхөөр шалгарч байв.
П.Сүхбат гарьд чөлөөт бохөөр 1991 онд Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль.
“Сөүл-88” олимпод тавдугаар байр , “Барселон-92” олимпод дөрөвдүгээр байранд шалгарч байв.
Төр, засгаас олон улсын болон тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадамд удаа дараа медальт болон шагналт байранд шалгарч спортын өндөр амжилт гаргасан учир улсын шигшээ багийн тамирчин П.Сүхбат гарьдыг 1991 онд Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ.
Мөн чөлөөт бөхийн Улсын долоон удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер бөх юм.
П.Сүхбат гарьд баруун талтай, баруун хөлд барьцтай, барьцгүй орох, зүүн сугадаж мушгих, тонгорох, хутгах мэхийг даацтай хийдэг уран барилдаантай агуу бөх юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.