Мэдээ

Даргын мэндчилгээ

Налайх дүүргийн Спортын хороо 1960 онд Налайх хотын Биеийн тамирын зөвлөл нэртэй байгууллагдаж өдгөө 60 жилийн намтар түүхтэй Спорт хороо болон өргөжижээ.БТСХороог удирдан зохион байгуулж байсан үе үеийн дарга удирдлага, биеийн тамир спортоор хичээллэж байсан  тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид, спортыг дэмжигч, хувийн хэвшил, албан байгууллага, хувь  хүмүүсдээ  Спортлог Налайхчуудын өмнөөс та бүхэн дээ эрүүл энх  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

 Алсын хараа 2050Налайх дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйлажиллагааны хөтөлбөр, Биеийн тамир,спортыг хөгжүүлэх хөтөлбөр спортын салбарын чиг хандлага, дүүргийн онцлогт тохирсон ард иргэдийн хэрэгцээнд нийцсэн биеийн тамирын үйлчилгээ, материаллаг баазыг нэмэгдүүлж, өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халааг бэлтгэх нийтийн биеийн тамирыг олон нийтийн хүртээл болгох эрүүл чийрэг бие бялдрын боловсролтой, өрсөлдөх чадвартай, өндөр ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Та бүхэн дээ Налайх Дүүргийн Спорт Хорооны хамт олны нэрийн өмнөөс ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Эрүүл биед Саруул ухаан оршино

Та бүхнийг хүндэтгэсэн

Налайх Дүүргийн Спорт Хорооны Дарга Д.Мөнхбаяр

 

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.