Мэдээ

АРДЫН ХУВЬСГАЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ТИШҮҮРИЙН ОУХМАСТЕР РАДНААГИЙН ХҮРЭЛБААТАРИЙГ АЛДАРШУУЛЖ БАЙНА.


Раднаагийн Хүрэлбатаар нь 1964 онд Сүхбаатар аймагт төрсөн 1999 онд Налайх дүүрэгт сууршин амьдарч байна. 1993 онд Монгол улсын боловсролын их сургуульд суралцаж 1997 онд багш дасгалжуулагчын мэргэжил эзэмшин төгссөн. Тэшүүрийн спортоор 1980 оноос эхлэн хичээллэж 1983 онд Монголын бүх ард түмний VII спартакиадад оролцож 10000 митерийн зайд түрүүлж спортын мастерын болзол хангаж. Насанд хүрэгчдийн улсын аварга, Бүх ард түмний спартакиадад оролцож нийт 8 удаа түрүүлж монгол улсынхаа рекорд амжилтуудыг холын зайн төрөлд 5 удаа шинчлэн тогтоож. 1988 онд Медеогийн мөсөн гулгуурын талбайд зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Ч.Дагвадорж дасгалжуулагч Л.Цэдийн хамт оролцож олон төрөлтийн нийлбэр оноогоор ОУХМастерын болзол хангаж. 500м, 1500м, 5000м, 10000м, зайд монгол улсынхаа рекод амжилтуудаа шинчлэн тогтоож 1988 онд улсын шилдэг 10 тамирчны нэгээр шалгарч Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан. Мөн түүний эхнэр Н.Насанжаргал нь волейболын спортын мастер, охин Намуун волейболын 1-р зэрэгтэй, хүү Оргил сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй Налайх дүүргийн маань спортлог гэр бүлийн нэг юм
Гаргасан амжилтууд, Гавяъа шагнал:
- 1983 онд МБАТС-ний спартакиадад 10000м зайд алтан медаль
- Монгол улсын 8 удаагийн аварга
- 1983 онд Тэшүүрийн спортын мастер
- 1988 онд Тэшүүрийн спортын ОУХМастер
- 1988 онд Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнад байсан монгол улсын тэшүүрийн шилдэг тамирчдын нэг билээ.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.