Мэдээ

АРДЫН ХУВЬСГАЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД БУУДЛАГЫН СПОРТЫН ОУХМАСТЕР ГЭНДЭНДАРЖААГИЙН ЭРХЭМБАЯРЫГ АЛДАРШУУЛЖ БАЙНА.

Гэдэндаржаагийн Эрхэмбаяр нь 1960 онд Уланбаатар хотод Гэндэндаржаагийн 5 дахь хүү болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1968-1978 онд 1 дүгээр бага сургуульд элсэн орж 8 дугаар ангиа төгссөж, 10-н жилийн 6-р дунд сургуульд 9-10-р ангиа тус тус төгссөн. Буудлагын спортоор 1972 оноос эхлэн хичээлэлсэн 1978-1983 онд ЗХУ-н Москва хотын Биеийн тамирын дээд сургуульд суралцаж, 1983 онд налайх дүүрэгт ирэн сууршсан 1983-1986 онд хилийн цэргийн 214-р анги “ Хүч спорт хороонд” тамирчин байлдагч, 1986-1988 онд буудлагын шигшээ багийн тамирчин байсан. Буудлагын спортоор хичээллэж байх хугцаандаа гаргасан амжилтуудаас дурьдвал 1976 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах идэрчүүдын хүрэл медаль, 1976 онд Идэрчүүдын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 1978 онд Улаанбаатар хотын аварга, 1978 онд Идэрчүүдын улсын аварга, , 1983 онд Монголын бүх ард түмний VII-р спартакиадаас хүрэл медаль, 1985 онд Монголд болсон “ Найрамдал ахан дүү” ОУ-н тэмцээнд багийн алтан медаль, 1986 онд Улаанбаатар хотын аварга, 1986 онд Улсын аваргын алт, мөнгө медаль, 1986 онд БНСЧСУ-д зоигдсон “ Найрамдал ахан дүү” ОУ-н тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медаль, 1986 онд Румын улсад зохиогдсон Социалист орнуудын “Динамо” нийгэмлэгүүдийн спартакиадаас хүрэл медаль, ГДРЗУ-д зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улс анх удаа баг тамирчдаа оролцуулж 168 оноогоор багийн дүнгээр 20 байранд орсон, 1987 онд Улаан баатар хотын аваргаас 2 алт, 1 мөнгөн медаль, 1987 онд БНХАУ-д зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс багаар алтан медаль, мөн волйеболын гаргасан амжилтууд 1975 онд МПБ-н хүрэл медаль, 1976 онд МХЭЗ-н нэрэмжит цомын тэмцээний 2-р байр, 1976 онд Хүүхдийн төлөө Фондын алт, мөнгө, хүрэл медаль,1977 онд МХЭЗ-н нэрэмжит цомын тэмцээний 2-р байр, 1980,1981,1982 оны ЗХУ-д сурч байгаа оюутнуудын спартакиадаас 3 алт тэргүүний довтлогчоор 2 удаа шалгарсан, 1981 онд ЗХУ-д сурч байгаа гадаад оюутнуудын дунд зохиогдсон волейболын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, тус тус хүртэж олон төрлийн спортоор хичээллэж сайхан амжилтууд гаргаж байсан чадварлаг тамирчин юм аа.
Гавъяа шагнал:
- 1956 онд НАХЯ-ны сайдын жуух бичиг
- МҮОХ-ны мөнгөн медаль
- МАН-н 90 жилийн ойн медаль
- БТС-н 90 жилийн ойн медаль
- МУЗН-н Нигүүлсэн мөнгөн медаль
- Дүүргийн хүндэт иргэн
- УБХТ-н 50,60,70,80,-н жилийн ойн медаль
- Хилийн ба дотоод цэргийн 50,60 жилийн ойн медаль
- Хүч нийгэмлэгийн 70 жилийн ойн медаль
- УБХТН-н тэргүүний ажилтан цол тэмдэг
- Биеийн тамир, спортын тэрүүний ажилтан цол тэмдэг
Цол, зэрэг:
- Буудлагын спортын ОУХМастер
- Волеыболын 1-р зэрэг
- Хүндийн өргөлтийн 1-р зэрэг
- Хөнгөн атлетикийн 2-р зэрэг
- Шагайн харваа аймгийн гоц мэргэн

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.