Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 68 кг-ын жингийнхэн барилдаж байна.
Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокийг цэвэр ялсан.
Шөвгийн наймд тэрээр Европын аварга ОХУ-ын Ханум Велиеватай барилдаж, 8:5 оноогоор яллаа. Хүнд хэцүү барилдаан болсон ч манай бөх туршлага заан илүүрхэж хагас шигшээд шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.