Мэдээ

Х.БОЛОРТУЯА БОЛГАРЫН БӨХӨД ЯЛАГДАВ

Х.БОЛОРТУЯА БОЛГАРЫН БӨХӨД ЯЛАГДАВ
Мэдээ
Эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-д хүч сорьж буй Х.Болортуяа хоёр дахь барилдаанаа Болгарын бөх Тайбе Юсеиний эсрэг хийлээ. Түүний өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Европын хошой аварга цолтой нэгэн байв. Барилдаан эхлээд л манай бөх хөлдөө алдаж, хоёр оноо алдсан. Улмаар Болгар бөх шахаж эргүүлсээр 10:0 оноогоор цэвэр яллаа.
Одоо Юсеин финалд шалгарвал манай бөх дагаж барилдах боломжтой. Тэрбээр хагас шигшээд Японы бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Юкако Кавайтай барилдах юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.