Мэдээ

ТОКИО-2020 ОЛИМП ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД ОУХМ, Б.БОЛОРТУЯА ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

ТОКИО-2020 ОЛИМП ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД ОУХМ, Б.БОЛОРТУЯА ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
Цаг үеийн мэдээ

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 шигшээд Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймд Пан Америкийн АШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын Луиса Валвардег оноогоор цэвэр (13:3) ялснаар хагас шигшээд шалгарав. Б.Болортуяа хагас шигшээд манай цагаар 17:30 минутаас дэлхийн аварга Японы Майю Мүкадатай барилдана.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.