Мэдээ

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД ХӨНГӨН АТЛЕТИКИЙН 10 ТӨРӨЛТ

  ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД ХӨНГӨН АТЛЕТИКИЙН 10 ТӨРӨЛТ
Цаг үеийн мэдээ
Арван төрөлт (Декатлон) нь хоёр өдрийн туршид арван төрлөөр өрсөлдөж, онооны нийлбэр дүнгээр уралддаг, хөнгөн атлетикийн төрөл юм.
- Богино, дунд, холын зайн гүйлт, шидэлт, харайлт зэрэг өөр өөр чадвар шаарддаг төрлүүдийн цогц болохынхоо хувьд арван төрөлтийн спорт нь тамирчдаас маш их ур чадвар шаарддаг.
Эрэгтэйчүүдийн арван төрөлтийн тэмцээн нь хоёр өдрийн турш, дараахь хуваариар явагддаг.
Эхний өдөр: 100 метрийн гүйлт, уртын харайлт, бөөрөнцөг түлхэлт, өндрийн харайлт, 400 метрийн гүйлт
Удаахь өдөр: 110 метрийн халхалттай гүйлт, зээрэнцэг шидэлт, тулгууртай харайлт, жад шидэлт, 1500 метрийн гүйлт.
Дээд амжилтууд
- Дэлхийн дээд амжилт 9039 оноо Эштон Итон Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс 2012 оны 6 сарын 23
- Азийн дээд амжилт 8725 оноо Дмитрий Карпов Казахстан 2004 оны 8 сарын 24
- Монголын дээд амжилт 6028 оноо Д.Дамдинсүрэн Монгол Улс 1971 оны 6 сарын 30

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.