Мэдээ

Таны мэдлэгийн санд

Таны мэдлэгийн санд
Цаг үеийн мэдээ
Япон эмчийн бичсэн хэд хэдэн номуудад ”хүн ходоод хоосон байснаар залуужиж чаддаг” гэсэн байсан. Энэ тухай та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.
☆Залуу насаа буцаахад чухал хэрэгтэй нь “Өсөлтийн гармон”
“Өсөлтийн гармон” гэж та сонсож байсан уу? 12-18 насанд хүний биед их хэмжээгээр ялгарч байдаг ясны өсөлт, булчин, биеийн бойжилтинд чухал гармон юм. Насанд хүрсэн хойно ч гэсэн ялгарч илүүдэл өөхийг шатаах, бодисын солилцоог сайжруулах, өвдсөн эд эрхтэнг эдгэхэд нь тусалж байх ёстой байдаг.
Харамсалтай нь энэ гармон нь нас ахих тусам багасдаг байна. Ингэснээр таргалах, үрчлээс суух зэрэг хөгшрөх процесс явагддаг гэж хэлж болно.
Үнэндээ бол нас ахих тусам энэ гармон байхгүй болно гэсэн үг биш. Харин өсөлтийн энэ гармоноо ялгаруулах чадваргүй болдог байна. Нас ахисан ч энэ хүч чадлаа сэргээж чадвал бид байнгын залуугаараа байж чадна.
☆Ходоод хоосон үед өсөлтийн гармон ялгардаг аж. Байгалийн энэ чадвар сэргэснээр хүний эд эрхтэн сэргэж илүүдэл өөх тосыг хайлуулж, бодисын солилцоо сайжирч өвдсөн эд эрхтэн эдгэрдэг байна. Өөрөөр хэлбэл бие организм сэргэхэд оролцдог чухал гармон байна. Энэ гармоны тусламжтайгаар бидний арьс өнгөлөг толигор болно, эд эрхтний өвчлөл зогсоно, цус цэвэршиж урсгал нь сайжирна, үс өнгөлөг гялгар болно, илүүдэл өөх тос хайлж гоолиг сайхан болно ...
Үнэхээр та байнгын залуугаараа байхыг хүсэж байвал энэ өсөлтийн гармоноо ихээр ялгаруулж байгалиас заяасан өөрөө өөрийгөө эмчлэх чадвараа бий болгох нь хамгааас чухал.
Өсөлтийн гармоноо их хэмжээгээр ялгаруулахын тулд яах ётой вэ?
- Ходоод хоосон байх
- Спорт хөдөлгөөн хийх
- Маш сайн нойртой байх
Ялангуяа ходоодоо хоосон байлгах нь залуу байхад маш чухал.
Ходоод хоосон үед гэдсэн дотор хорчигнож дуугардаг. Энэ нь биеийн дотор гармон ялгарч улмаар өөрийгөө эмчлэх байгалийн чадвар сэргэх процесс явагдаж байгаа юм. Ийнхүү та ходоодоо хоосон байлгаснаараа залуужиж чаддаг. Ингээд бодохоор та ходоодоо хоосон байлгахыг тэвчиж чадна гэж бодохгүй байна уу?
☆Өглөөний хоол идэхгүйгээр ходоодоо хоосон байлгах
Хамгийн энгийн хялбарханаар өглөөний хоол идэхгүйгээр хагас өдрийн мацаг барих .... Өглөө зөвхөн кофейн ороогүй цай юмуу ус ууна.
Өлсгөлөн байхыг тэвчиж чадахгүй хүн бол ногоон цай юмуу зөгийн бал, бор саахар, цагаан гаатай ус ууж болно. Зөгийн бал, бор саахаранд амин дэм, минералууд орсон байдаг учраас юм идэхгүй ч тэжээлээ авч чаддаг. (Цагаан саахаранд витамин, минералиуд агуулагддаггүй.)
Цагаан гаа нь биеийг дулаацуулдаг. Хүн юм идэхгүй байхад бие нь хөрдөг. ( хэрэглэхгүй байж болно)
Өглөө юм идэхгүй байхаар өдөр гэхэд гэдэс өлсөж хоосордог. Энэ үед хүний биед өсөлтийн гармон ялгарч амжин өөрийгөө эмчлэх байгалийн чадвар бий болон эд эрхтэн сэргэлт аван залуужина. Өвдсөн эрхтэн эдгэж амран ядаргаа арилна. Илүүдэл өөх хайлан турна. Арьсны эд эс сэргэж арьс өнгөлөг сайхан болно.
Залуужин гуалиг сайхан болж, өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл байх хамгийн амархан арга бол өлсгөлөн байх явдал юм. Мөнгө зарлагадахгүй.
Хагас өдрийн мацаг барихад анхаарах зүйл бол өдөр идэхдээ хэтрүүлэн идэхгүй байх. Ходоод хоосон учир их идмээр санагдах боловч ходоодны 80% хүртэл хэтрүүлэхгүй байхыг баримтлах хэрэгтэй. Мэдээж орой ч гэсэн адилхан. Хэтрүүлж идэж болохгүй.
Ямар ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү та зөвхөн ходоодоо хоосон байлгаснаараа залуужиж чадна. Дотор эрхтэн, арьс, үс, яс ... биеийн бүх хэсэг.
Та ч бас энэ япон эмч шиг мөнгө үрэхгүйгээр зөвхөн өлсгөлөн байснаараа залуу насаа буцааж олж авах аргыг туршаад үзэхгүй юу? Амжилт хүсье.
May be an image of 1 person and text
2Б. Батцэцэг and О. Алтанбагана
2 shares
Like
Comment
Share
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.