Мэдээ

КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ СУРАГЧДЫН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ СУРАГЧДЫН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
Цаг үеийн мэдээ
1️⃣ Амны хаалт /өдөр бүр 3ш/, хуурай нойтон сальфетка, хүүхдийн биеийн онцлогт тохирсон гар ариутгагчийг өдөр бүр бэлтгэж явуулах
2️⃣ Амны хаалтны гадуур нүүрний халхавч хэрэглэж хэвшүүлэх
3️⃣ Хичээлд ирэхийн өмнө хүүхдэдээ шим тэжээлтэй, халуун хоол цай идүүлэх
4️⃣ Хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж өвдсөн шинж тэмдэг илэрвэл, эсвэл гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдсөн, ойрын болон дам хавьтал болсон бол сургууль руу явуулахгүйгээр ДУБ-д мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
5️⃣ Хичээлийн хэрэглэгдэхүүн болон бусад эд зүйлсийг нь бэлдэн өгч, ариутгах, бусдад дамжуулахгүй байх
6️⃣ Сургууль дээр маск авч хоол хүнс идэх хориотой тул хүүхдэдээ сайтар сануулан хэлэх.
7️⃣ Эцэг эх, асран хамгаалагч нь хичээл орох, тарах үед сургууль руу нэвтрэхгүй байж хүүхдээ сургуулийн хашааны хаалганаас явуулах, хүлээж авах
8️⃣ Танхимын хичээлийн хуваарьтай танилцаж, “ГЭР - СУРГУУЛЬ - ГЭР" маршрутыг мөрдүүлж, олон хүн цугласан газраар явуулахгүй байх.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.