Мэдээ

БИЕИЙН ТАМИРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, САГСАНБӨМБӨГИЙН СПОРТЫГН МАСТЕР, ЦЭНДДОРЖ ОВОГТОЙ ДАВГАДОРЖ АСАН БАГШИЙГ АЛДАРШУУЛЖ БАЙНА.

Цэнддорж овогтой Дагвадорж нь 1940 оны 10 дугаар сарын 5 нд Хэнтий аймгийн Бор өндөр суманд Цэнддоржийн ууган хүү болон төрсөн. Бага нас нь Бор өндөр суманд болон Улаанбаатар хот Налайх дүүрэгт өнгрөөсөн.
1950 онд Налайх дүүргийн 10 жилийн I дүгээр сургуульд элсэн орж 1960 онд тус сургуулиа дүүргэж Монгол Улсын Биеийн Тамирын дээд сургуульд суралцаж 1964 онд сургуулиа төгсөж. Налайх дүүргийн 10 жилийн II сургуульд биеийн тамирын багшаар ирж ажилласан. 1966 онд амьдралын хань Л.Амарсанаатай ханилан сууж 5 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Одоо 5 хүүхэд нь гадаад болон Монгол улсдаа өнөр өтгөн сайхан айл гэр болцгоон ажиллаж амьдарч байна.
Ажиллаж байх хугацаандаа дүүрэг, хот, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож өндөр амжитуудыг гаргаж байсан. Мөн 1982, 1987,1993 онд тус тус анги дааж төгссөн бөгөөд энэ 10 жилийн II сургуудьдаа тасралтгүй 36 жил ажиллаж байгаад 2000 онд гавьяаныхаа амралтанд гарсан.
Гаргасан спортын амжилтуудаас.
- 1961 онд “Соёл” нийгэмлэгийн Аварга
- 1962 онд “Соёл” нийгэмлэгийн Аварга
- 1961 онд Сагсан бөмбөгийн УАШТэмцээний 2- байр
- 1972 онд Сагсан бөмбөгийн УАШТэмцээний 3- байр
- 1998 онд Сагсан бөмбөгийн Спортын мастер
- МБТСЭ-ийн III их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан.
- 1990 онд МБТС-ын тэргүүний ажилтан цол
- 1994 онд БСШУЯ-ны Тэргүүний ажилтан цол
Ажлын амжилтуудаас.
- 1960 онд МХЗЭ-ийн 40 жилийн ойг угтсан уралдаанд “Хүндэт диплом” эзэн.
- Д.Сүхбаатрын нэрэмжит МПБ-ын 60 жилийн ойн диплом.
- 2000-2001 онд Дүүргийн мэргэжлийн аварга багш шалгарч байжээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.