Жийтэг овогтой Банди нь 1944 оны 04 дүгээр сарын 29 нд Увс аймгийн Улаангом суманд Жийтэгийн 7 дахь хүүхэд болон мэндэлсэн.1953 онд Улаангом сумын бага сургуульд элсэн суралцаж 1963 онд 10 дугаар ангийг төгсөж Улаанбаатар хотод Монгол улсын Биеийн тамирын дээд сургуульд суралцахаар орж 1967 онд Биеийн тамирын багш,дасгалжуулагч мэргэжлийг эзэмшин төгссөн.
1967-1968 онд Увс аймгийн Увс нийгэмлэгт Ахлах дасгалжуулагч
1968-1993 онуудад Налайх дүүргийн Геологи Уул Уурхайн ТМС-д Биеийн тамирын багш дасгалжуулагч
1993-1998 онуудад Багануур дүүргийн 66 дугаар дунд сургуульд Биеийн тамирын багш,дасгалжуулагч
1998-2004 онд Налайх дүүрэг ТМС-д Биеийн тамирын багш,дасгалжуулагч зэрэг ажлуудыг хийж
1967 онд Налайх дүүргийн иргэн өөрийн хань А.Булгантай ханилан гэр бүл болж 4 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн байна.Улсад 37 жилээ хүүхдийн төлөө ажиллаж амжилтанд хүргэх их үйлсээ зориулж 2004 онд гавьяаны амралтаа авчээ.
АЖИЛЛАХ ХУГАЦААНДАА ГАРГАСАН АМЖИЛТУУД:1972-1989 онуудад ТМС-иудын дунд зохион байгуулагддаг байсан сурагч оюутаны ‘Спартакиад’уудад тогтмол 1,2,3 дугаар байрууд
Улс,аймаг,хот,дүүргийн тэмцээн уралдаануудад Алт,Мөнгө,Хүрэл медаль
Шилжин явах цомууд
Баярын бичиг Дипломуудыг алгасалгүй авч байжээ.
Өөрийн гаргасан амжилт,гавьяа шагнал:
1959 онд-Увс аймгийн Хөл бөмбөгийн шигшээ багын аварга
1961 онд-Увс аймгийн Гар бөмбөгийн тэмцээний аварга
1962 онд-Баруун бүсийн аймгуудын дундах Гар бөмбөгийн тэмцээний аварга
1962 онд-Улаанбаатар хотын Гар бөмбөгийн улсын аваргын тэмцээнээс шагналт байруудыг эзлэж байсан бөгөөд түүний энэ спортод үзүүлсэн амжилтуудыг улс үнэлж
1992 онд Волейболын спортын мастер
2001 онд Сагсан бөмбөгийн спортын мастер
5,6,7 дугаар таван жилийн гавшгайч
Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль
Ардын боловсролын тэргүүний ажилтан
Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэгүүдээр шагнаж байжээ.
Тэрээр оюутан сурагчид болон хамт ажиллагсадынхаа бие бялдарын хүмүүжилд анхаарал тавьж тэднийг спортоор амжилтанд хүргэхэд өөрийн хувь нэмрээ ихээр оруулсан багш юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.