Мэдээ

БИЕИЙН ТАМИРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР ДУГАР ОВОГТОЙ НЯМДАГ АСАН БАГШИЙГ АЛДАРШУУЛЖ БАЙНА.

 БИЕИЙН ТАМИРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР ДУГАР ОВОГТОЙ НЯМДАГ АСАН БАГШИЙГ АЛДАРШУУЛЖ БАЙНА.
Цаг үеийн мэдээ
Ховд аймгийн Булган сумын Улаан үзүүр хэмээх газар төрсөн. Аав Гаажийн Дугар, ээж ...Тошлой малчин. Булган суманд мал малчин байсан. Aав Г. Дугарыг 1946 оноос Налайхын уурхайн бүтэээн байгуулалтанд дайчилсан тул гэр бүлээрээ Налайх хотод ирж суурьшсан. Налайх хотын арван жилийн сургалттай 9-р дунд сургуульд дунд шатны боловсрол эзэмшиж төгсөөд 1960-1964 онд Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангийг багш-дасгалжуулагч мэргэжлээр төгсөж Хэнтий аймгийн БТСХ-ны даргаар томилогдон ажиллах болсон. 1967 оноос Налайх хотын 2-р болон 1-р арван жилийн сургуулиудад биеийн тамирын багш, поинерийн удирдагчаар ажиллаж байгаад улмаар 1-р арван жилийн хичээлийн эрхлэгч, намын үүрийн дарга, оройн сургуулийн захирлаар дэвшин ажиллах болсон.
Д. Нямдаг нь 1960-1964 онд БНМАУ-ын Багшийн дээд сургуульд багш дасгалжуулагч мэргэжлээр сурч байхдаа сургуулийн волейболын шигшээ багт шалгаран орж, мэргэжилтэн Гороховын удирдлага дор улсын шигшээ багт довтлогчоор шалгаран тоглож байсан. Улсын шигшээ багт байхдаа ах дүү социалист орнуудын нөхөрсөг уулзалт тэмцээнд амжилттай оролцож улсынхаа нэрийг олон улсын тавцанд дуурсгах үйлсэд хувь нэмрээ оруулж явсан.
Хэнтий аймгийн БТСХ-ны даргаар ажиллаж байхдаа улсаас хүүхэд залуучуудын бие бялдарын хүмүүжил олгох, бүх нийтээр спортоор хичээллэх уриаг хэрэгжүүлэх үйлсэд аймгийн хүүхэд залуучуудыг бүсийн болон аймаг, улсын чанартай спорты тэмцээнд уралдаанд амжилттай оролцуулж байсан. Улмаар Налайх хотод шилжин ирж ерөнхий боловсролын дунд сургуулиудад ажиллах хугацаандаа анх сагсан бөмбөгийн тэмцээн санаачилж тэмцээнийг өөрөө биечлэн удирдаж, амжилттай зохион байгуулсан нь хожим нь жил бүр зохиогддог уламжлалт тэмцээн болон өргөжсөн байдаг.
1980 онд зохиогдсон МПС-ийн спартакиадад Ж.Оюунбат ахлагчтай охидын багийг бэлтгэн оролцуулж бүсээс шалгарч улсад 3-р байр эзэлж хүрэл медаль авч байлаа
Тэрээр боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж Налайхын I арван жилийг төгссөн сагсан бөмбөг, волейбол, бөхийн гээд улсад төдийгүй олон улсад нэр алдраа дуурсгасан олон арван тамирчидад биеийн тамирын боловсролыг эзэмшүүлж байсан. Тухайлбал: П.Сүхбат. А.Цэдэнсодном. Батсуурь гэх мэт.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.