Мэдээ

БИЕИЙН ТАМИРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, СПОРТЫН МАСТЕР НАМСРАЙ ОВОГТОЙ ЖАМЪЯНСҮРЭН АСАН БАГШИЙГ АЛДАРШУУЛЖ БАЙНА.

БИЕИЙН ТАМИРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, СПОРТЫН МАСТЕР НАМСРАЙ ОВОГТОЙ ЖАМЪЯНСҮРЭН АСАН БАГШИЙГ АЛДАРШУУЛЖ БАЙНА.
Цаг үеийн мэдээ

Намсрай овогтой Жамъянсүрэн Ховд аймгийн Манхан сумын “Ар гурвансэнхэрийн Их өлийн улаан толгой” гэдэг газар 1946 онд төрсөн. Аав ээжээсээ ахдүү 11 –үүлээ төрж өссөн. 1957 онд Манхан сумын бага сургуульд орж 1963 онд 7-ранги, 1967 онд Ховд аймгийн 10 жилийн сургууль төгсөж УБДС-ийн Биеийн тамирынангид элсэн орж 1971онд төгссөн . 1971-1977 онд Ховд аймгийн Манхан сум,Налайхын 10 жилийн 1-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байёан. 1980онд Москва хотын Боловсролын удирдах ажилтны дээд курс, 2000 онд Улаанбаатархотод Боловсролын удирдах ажилтны дээд курс, 2001 Боловсролын удирдлагынменежментийн бүрэн сургалтыг тус тус дүүргэсэн. 1978-2003 онуудад Налайхдүүргийн 10 жилийн 1, 2-р дунд сургууль, “Голомт” цогцолбор сургуульд ХЗЭ-ийнхорооны дарга , хүмүүжлийн эрхлэгч, захирал, ерөнхий захирал , гүйцэтгэхзахирлын албыг тус тус хашиж байсан.

Багшийн дээд сургуульд оюутан байхдаа амьдралын ханьЛ.Адъяатайгаа ханилан сууж хүү, охин хоёртой болж одоо эх орныхоо хөгжил,дэвшилт үнэтэй хувь нэмэрээ оруулан сайхан амьдарч байна. Хань Л. Адъяа нь10жилийн 1, 2-р арван жилүүдэд физикийн багш, хичээлийн эрхлэгч ажил хашижбайсан мундаг сурган хүмүүжүүлэгч байсан. Н.Жамъянсүрэн багш 10 жилийн 1-рсургуульд ажиллаж байх хугацаандаа сургуулийн хөнгөн атлетикийн дугуйлангудирдан хичээллүүлж олон арван сурагчдын авьяас чадварыг нь хөгжүүлж, дүүрэг,хот, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулж өндөр амжилтууд үзүүлж байсан.

Гавьяа шагнал

-Хөнгөн атлетикийн спортын мастер

-Ардын болосорлын тэргүүний ажилтан

- БТС-ын тэргүүний ажилтан

- Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч

- Ардын хувьсгалын 60.70, 80 жилийн ойн медаль

- Боловсролын байгууллагын 80 жилийн ойн медаль

- Соён гэгээрүүлэгч багшийн алдар

- Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдажбайжээ.


Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.