Мэдээ

МҮОХороо “БЭЛТГЭЛИЙН ДАРААХ БИЕ ФИЗИОЛОГИЙН СЭРГЭЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛНА

МҮОХороо “БЭЛТГЭЛИЙН ДАРААХ БИЕ ФИЗИОЛОГИЙН СЭРГЭЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛНА
Цаг үеийн мэдээ
МҮОХ-ноос спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд зохион байгуулж буй ээлжит семинар маргааш буюу есдүгээр сарын 25-ны бямба гарагийн 10.00 цагт цахимаар болно. Энэхүү сургалтаар философийн ухааны доктор Б.Буяндэлгэр “Спортын хүрээн дэх философийн асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Мөн Almighty Clinic-ийн захирал, МҮОХ-ны эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн Б.Санчир “Бэлтгэлийн дараах бие физиологийн сэргэлт” гэсэн тун сонирхолтой сэдвээр илтгэл тавихаар болжээ.
Сургалт семинар бүгдэд нээлттэй тул хүссэн бүхэн доорх холбоосоор нэвтэрч, хамрагдах боломжтой. Та бүхнийг сургалтдаа идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Join Zoom Meeting
Meeting ID: 876 6091 5542
Passcode: 2021

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.