Мэдээ

"НАЛАЙХ 2021" ӨРТӨӨТ МАРАФОН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДАЖ ӨНДӨРЛЛӨӨ


2021 оны 11 дугаар сарын 25-ны өдөр "НАЛАЙХ-2021" өртөөт марафон тэмцээнийг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо, Засаг даргын тамгын газар, Дүүргийн Спортын хороо хамтран 25-40, 40-өөс дээш гэсэн 2 насны ангилалаар зохион байгуулалаа. Тэмцээнийг нээж Засаг даргын орлогч Н.Мандуул үг хэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Дүүргийн спорын хорооны дарга Д.Мөнхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, 2 дугаар хорооны Засаг дарга Ч.Идэрбат нар оролцлоо. Тус тэмцээнд нийт 33 багийн 140 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцсоноос
Залуу насны ангилалд:
1-р байранд: Д.Мөнхбаяр даргатай 5-р хорооны Баттулга ахлагчтай баг тамирчид
2-р байранд: О.Оюунтуяа захиралтай Эрдмийн оргил цогцолбор сургуулийн Б.Чинзориг ахлагчтай баг тамирчид
3-р байранд: Б.Алтантулга даргатай Соёлын ордны Б.Нарангэрэл ахлагтай баг тамирчид
Ахмад насанд:
1-р байранд: Р.Цэдэндамба захиралтай Голомт цогцолбор сургуулийн Ц.Гантулга ахлагчтай баг тамирчид
2-р байранд: Ч.Идэрбат даргатай Ч.Батбаяр ахлагчтай баг тамирчид
3-р байранд: Л.Байгаль даргатай С.Баатарцэрэн ахлагчтай баг тамирчид тус тус эзэллээ. Амжилттай оролцсон баг тамирчиддаа халуун баяр хүргэхийн ялдамд идэвхтэй оролцсон албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд болон тэмцээнийг шүүн явуулсан шүүгч нартаа талархал илэрхийлье. Биеийн тамир мандтугай.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.