Мэдээ

"Мөрөөдлийн гоол 2023-2024"

"Мөрөөдлийн гоол 2024" Налайх дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Шинэ Налайх хотхоны талбайд 2024.04.12-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээн эрэгтэй эмэгтэй 3 насны ангиллаар явагдсан бөгөөд нийт 25 баг тамирчид өрсөлдөж ялагчдаа тодрууллаа.
12 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд
1-р байр Ц.Алтанхүү ахлагчтай 119-р сургуулийн 1-р баг
2-р байр Г.Дөлгөөн ахлагчтай Голомт цогцолбор сургуулийн 1-р баг
3-р байр Б.Бүрэнбаяр ахлагчтай Голомт цогцолбор сургуулийн 2-р баг
12 хүртэлх насны охидийн ангилалд
1-р байр М.Мөнхсарнай ахлагчтай Голомт цогцолбор сургуулийн баг
2-р байр н.Эрдэнэзаяа ахлагчтай 119-р сургуулийн баг
14 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд
1-р байр Д.Энх-Амгалан ахлагчтай 103-р сургуулийн баг
2-р байр Б.Азжаргал ахлагчтай Голомт цогцолбор сургуулийн 2-р баг
3-р байр Ц.Мөнххишиг ахлагчтай Голомт цогцолбор сургуулийн 1-р баг
16 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд
1-р байр Э.Энэрэл ахлагчтай Голомт цогцолбор сургуулийн 1-р баг
2-р байр Х.Мөнхболд ахлагчтай 119-р сургуулийн 1-р баг
3-р байр Ц.Ёндонжамц ахлагчтай119-р сургуулийн 2-р баг шалгарсан байна.
Тэмцээнийг Налайх дүүргийн Спортын хороо, Дүүргийн хөлбөмбөгийн холбоо, ерөнхий боловсролын сургуулиуд, Шинэ Налайх хороолол, багш дасгалжуулагч, эцэг эхчүүд хамтран зохион байгуулсан болно. Тэмцээний шүүгчээр "Хлбөмбөгийн холбооны мэргэжлийн шүүгч Л.Өсөхбаяр, Б.Далайсугар нар ажиллав.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа дараагийн шатны тэмцээнд нь өндөр амжилт хүсье...
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.