Мэдээ

Налайх дүүрэг оюуны спортыг хөгжүүлэх танхимтай боллоо.

Налайх дүүрэг оюуны спортыг хөгжүүлэх танхимтай боллоо.
Мэдээ, мэдээлэл
Налайх дүүргийн шинэ спорт цогцолбор ашиглалтад орж байгаатай холбогдуулан Оюун ухааны цогц боловсрол төв шатар, даам, оюун ухаан хөгжүүлэх чиглэлийн цогц сургалтдаа элсэлт авч эхэллээ. Тус сургалтын төв нь 2018 оноос хойш 1000 гаруй хүүхэд залуучуудад шатар, даам, оюуны спортын сургалт, 300 гаруй насанд хүрэгчдэд төрийн албаны шалгалтад бэлтгэх сургалт, 50 гаруй байгууллагуудаар хувь хүний хөгжлийн чиглэлийн сургалтуудыг зохион байгуулан ажилласан туршлагатай байгууллага юм. Сургалтад хамрагдсанаар таны хүүхэд, шатар, даам, отелла, рубик шоо, оньсон тоглоом, спорт өрөлт зэрэг оюун ухаан хөгжүүлэх тоглоомуудыг тоглож сурахаас гадна ой тогтоолтын сонирхолтой арга аргачлалыг эзэмших юм. Мөн Налайх дүүргийн даамын холбооны гишүүнээр албан ёсоор бүртгэгдэж өсвөрийн тэмцээн уралдаанд оролцож гүнзгийрүүлэн бэлтгэгдэх бүрэн боломжтой. Сургалтыг мэргэжлийн багш дасгалжуулагч зохион байгуулан ажиллах бөгөөд танд сэтгэл ханамжийг амлаж байна. Өөрийгөө өөрчлөхийг хүссэн, ур чадвараа ахиулахыг зорьж байгаа хүүхэд бүрт нээлттэй. Бид оюунлаг ирээдүйг хамтдаа бүтээлцэнэ...
Холбогдох утас 86008610, 93027738
Хаяг: Налайх дүүргийн шинэ спорт цогцолборын 1 давхарт “Оюун ухааны спортын танхим”-д хичээллэнэ.
Хугацаа: Сургалт 2024 оны 07 дугаар сарын 01-ний 13:00 цагаас эхлэн тогтмол явагдана.
Цаашид 4 долоо хоног буюу 1 сарын хугацаанд Даваа, Лхагва, Баасан гарагуудад 13:00-15:00 цагийн хооронд хичээллэнэ. /Сар бүр/
Насны ангилал: 6-7 нас, 8-12 нас, 13 наснаас дээш

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.