Мэдээ

Түүхэн замнал

Түүхэн замнал
Бидний тухай

Налайхдүүргийн Биеийн тамир, спортын байгууллага нь тавиад оны эцсээр шинэ залууНалайх хотын хүн ам өсөхийн хэрээр ард олон,ажилчин залуучуудын дунд биеийнтамир спортыг хөгжүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх,эрүүл саруул аж төрөх,хөдөлмөрлөх бололцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир спортын арга хэмжээгудирдан зохион байгуулах байгууллага үгүйлэгдэх болсон билээ.Уурхайчдын хотхоныажил амьдарлын шаардлагаар  МонголынҮЭ-ийн төв зөвлөлийн 1960 оны 3 сарын 10-ны өдрийн 13-р тогтоолоор Хөдөлмөрнийгэмлэгийн харьяа Налайх хотын Биеийн тамирын зөвлөл нэртэйгээр анхбайгуулагдаж даргаар нь Налайх хотын 10 жилийн дунд сургуулийн багш ХайнзангийнЖамбаа томилогдож, үйл ажиллагаагаа явуулж, тулгын чулуугаа тулсан түүхтэй.Ийнхүү биеийн тамирын удирдах байгууллагтай болсноор ажилчин залуучуудын дундбиеийн тамир спортын хөгжүүлэх, уурхайчин залуусыг эрүүл чийрэг биебялдартай,тэсвэр хатуужилтай, эр зоригийн хүмүүжилтэй болгох их ажилын гараагааэхэлсэн юм.  

МАХН-ынТөв хорооны 1963 оны 9 сарын 13-ны 437-р тогтоолоор БТС-ын Уурхайчин нийгэмлэгболж улмаар МАХН-ын ТХ-ний улс төрийн товчооны 47, БНМАУ-ын СНЗ-ийн 37-ртогтоолуудыг үндэслэн БТС-ын байгуулгуудын зохион байгуулалтыг боловсронгуйболгож удирдлагыг сайжруулах зорилгоор БНМАУ-ын БТС-ын улсын хорооны гишүүдийн1979 оны 5 сарын 23-ний өдрийн 47-р тогтоолоор Уурхайчин нийгэмлэгийг Налайххотын БТС-ын хороо болгон шинэчлэн байгуулжээ.

    Монгол улсын Засгийн газрын 1994 оны 50-ртогтоолыг үндэслэн 1994 оны 4-р сарын 8-наас эхлэн нийслэлийн засаг даргын А/54захирамжийн дагуу Дүүргийн БТС-ын Сургалтын төв, 1995 оноос Биеийн тамир,спортын хороо, 2019 оноос Нийслэлийн Засаг даргын А/906 тоот захирамжаар  Налайх дүүргийн спортын хороо нэртэйгээр үйлажиллагаагаа явуулж байна.

    Àнхны даргаар Хайнзан овогтой Жамбаатомилогдон 1992 оныг хүртэл 32 жил БТС-ыг хөгжүүлэх ажилд хүчин чармайлтаагарган ажиллаж байсан юм. 1992-1994 С.Баасанжав, 1994-1999 онд Д.Адьяатөмөр,1999-2009 онд А.Ганхуяг, 2000-2011 онд С.Баасанжав, 2011-2012 онд С.Бямбажав, 2012-2016онд А.Цэдэнсодном, 2016 оноос Д.Мөнхбаяр нар тус байгууллагыг удирдан ажиллажбайна.

 

Спортынхорооны дарга Д.Мөнхбаяр 2016 оноос одоог хүртэл удирдан ажиллаж байна.

БТС-ынхороо нь Дарга, Үндэсний болон чөлөөт бөх, Нийтийн биеийн тамир хариуцсанмэргэжилтэн, Спортын арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч, архивбичиг хэргийн эрхлэгч гэсэн 9 орон тоотойгоор ажиллаж байна. Өдгөө 60 жилийнтүүхтэй байгууллага юм.

Спортын байгууллагын үе үеийн удирдлагууд

1.   Х.Жамбаа                                            -1960-1992

2.   С.Баасанжав                                         -1992-1994

3.   Д.Адъяатөмөр                                       -1994-1999

4.   А.Ганхуяг                                               -1999-2009

5.   С.Баасанжав                                         -2009-2011

6.   С.Бямбажав                                          -2011-2012

7.   Д.Мөнхбаяр                                            -2012-2013

8.   А.Цэдэнсодном                                     -2013-2016

                         9.   Д.Мөнхбаяр                                            -2016-с одоог хүртэл

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.