Мэдээ

Үйл ажиллагааны стратегийн зорилго

Ерөнхий сайдын 2020 оны 39 дүгээр

захирамжаар батлагдсан "Биеийн тамир,

спортын улсын хорооны үйл ажиллагааны

стратеги, зохион байгуулалтын бүтцийн

өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.1 дэх хэсэг

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН МӨН ЧАНАР

 

Спорт хорооны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарах биеийн тамир, спортын салбарын үндсэн зорилт, чиг үүрэг болох иргэд биеийн тамир, спортоор хичээллэх олон талт боломжийг бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, спортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёлыг хамгаалж өвлүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр нөлөөг нэмэгдүүлж, спортын ололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.