Мэдээ

Нээлттэй ажлын байрны зар

НАЛАЙХ ДҮҮРГИЙН СПОРТЫН ХОРООНЫ  АЛБАН ХААГЧИЙГ  АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

 

2024.10.15

 Налайх дүүргийн Спортын хороонд ажиллах сонирхолтой дараах шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг хүсье.

 

Тавигдах шаардлага:

25-50 настай байх

Ажилч хичээнгүй, санаачлагатай байх

Харилцааны соёлтой байх

Цэвэрч нямбай байх


Бүрдүүлэх материал:

✅Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу);

✅Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

✅Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

✅Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;

✅Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

✅Ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх тухай тодорхойлолт;

✅Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia–гаас татаж авах).

Материал хүлээн авах хугацаа:

2024.10.17-ны өдрийн 17.00 цаг хүртэл, Хүлээн авах цахим шуудан: nalaikh.sporthoroo@gmail.com

 

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.