НАЛАЙХ ДҮҮРГИЙН СПОРТ ХОРООНООС ЗАСАГ ЗАХИРГАА НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН
ТӨСӨЛД ОРУУЛАХ САНАЛ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хүргүүлж байна.
Өөрчлөлт орсон заалт 1:
32.10 Баг хорооны иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдаанаас Иргэдийн нийтийн хурдлын даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно. Хурлын дарга хуралдааныг удирдах, хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг албажуулсан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэл хангах үүрэгтэй ажиллах бөгөөд хурлын даргад баг хорооны Засаг даргын цалингийн 50%-тай тэнцэх урамшуулал олгоно.
Санал: Баг хорооны Засаг даргын цалингийн 50%-тай тэнцэх хэмжээний урамшууллыг (сар бүр, улирал бүр) олгоно. Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтад заасны дагуу Хорооны засаг даргын цалин 1,540,000 төгрөг байна. Үүний 50% гэж тооцвол 770,000 төгрөгний урамшуулал авч байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү байгаа нь холбогдох хуулийн заалтад нийцэж байна. Гэвч Иргэдийн нийтийн хурлыг хариуцсан улс төрийн албан тушаалтан өөр ажил хавсран гүйцэтгэж болох эсэх тухай тодлорхой тусгамаар байна.
Өөрчлөлт орсон заалт 2:
51.2 Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл нь дараах асуудлаар шийдвэр гаргаж, дараагийн хуралд танилцуулж болно.
51.2.1. Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед авах шуурхай арга хэмжээ
51.2.2. Иргэдэд үзүүлэх яаралтай туслалцаа
51.2.3. Худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, ундны ус, нийтийн тээвэр, ундны ус, бэлчээр ашиглалт, хамгаалалт зэрэг хүн амын тулгамдсан асуудал
51.2.4. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас урьдчилан эрх олгосон бусад асуудал
Санал: Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эрх олгох боломжтой асуудлуудын хамрах хүрээ, чиглэлийг тодорхой тусгавал оновчтой байна.
Энэхүү өөрчлөлт орсон заалт нь иргэдийн нийтийн ажлын чиг үүргийг тодорхой болгосон байгаа нь маш сайн өөрчлөлт байна. Үүнээс гадна үүрэг хариуцлагын тухай тодорхой зааж өгмөөр байна.
Өөрчлөлт орсон заалт 3:
56.4.1. Хорооны засаг даргад дээд, багийн засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой.
Санал: Багийн засаг даргын тавигдах шалгуур үзүүлэлтийг бууруулсан нь оновчгүй шийдэл байна. Монгол улсын дээд боловсролтой ажилгзүй залуучуудын тоо өсөлттэй байгаа энэ үед орон нутгийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх тал дээр оновчтой бодлого гаргах нь зөв.
Хорооны Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагааг илүү ил тод, нээлттэй эрх тэгш, зохион байгуулалтад оруулмаар санагддаг. Хорооны Засаг дарга болох сонирхолтой этгээд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг цуглуулан хайрцагласан сонгууль явуулдаг нь зүйд нийцэхгүй санагддаг.
Бусад өөрчлөлт орсон заалтуудад нэмэлт оруулах санал байхгүй.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.