НАЛАЙХ ДҮҮРГИЙН СПОРТЫН ХОРООНЫ 2024 ОНЫ
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН
2024 оны 11 дүгээр сарын 22 Налайх дүүрэг
Нэг. Хүний эрх, эрх чөлөөг хангах үндэсний механизм:
1.1 Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Шаардлага,Зөвлөмжийн хэрэгжилт
Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар Хүний эрхийг хангах үндэснийхорооны 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Орон нутагт хүний эрхийгхангуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” дугаар 01 зөвлөмжийн хүрээндхолбогдох чиг үүргийн дагуу дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан байна.Үүнд: Зөвлөмжийн 1.2 дахь заалт буюу жендэр, үндэс угсаа, хэл, арьсны өнгө,нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал,шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүлмэндийн нөхцөл зэрэгт суурилсан ялгаварлан гадуурхалт зэргийг бууруулах зорилгоорспортын үйл ажиллагаагаа хүний эрхэд тулгуурласан байдлаар төрөлжүүлэнявуулахад анхаарсан. Налайх дүүрэг нь олон ястны өлгийн нутаг гэдгээрээалдартай бөгөөд Монгол улсын нийт Казак иргэдийн 3.3% нь буюу 6000 орчим хүн оршин суужбайгаа нь дүүргийн хүн амын 15%-тай тэнцэжбайгаа юм. Мөн байгууллагын судалгаанд бүртгэлтэй 260 орчим хөгжлийнбэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд эдгээр иргэд рүү чиглэсэн спортын олончиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь зөвлөмжийн энэхүү заалтынбиелэлтийг хангаж байгаа юм. Зөвлөмжийн 1.9-д зааснаар тухайн орон нутаг дахьсаадгүй байдал, хүртээмжтэй орчны тухайд дүүргийн иргэдийг спортоор хөгжүүлэхбүрэн боломжтой болсон маш том бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Энэ бол Спортцогцолбортой болсон үйл явдал юм. Налайх дүүргийн Спорт цогцолборт 20 орчимчиглэлээр 1000 гаруй хүн тогтмол үйлчлүүлж хэвшээд байна. Тус цогцолбор нь 2024оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
1.2 Жил бүрийн 12дугаар сарын Хүний эрхийн Олон Улсын өдөр тэмдэглэсэн
Нэгдсэн ҮндэстнийБайгууллагын анхны тулгуур бичиг баримт болох “Хүний эрхийн түгээмэл тунхаглалодоогоос 75 жилийн өмнө батлагдаж эдүгээ жил бүрийн 12 дугаар сарын 09-нийөдрийг “Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Тус өдрийгтэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Налайх дүүргийн Спортын хороо Монголулсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг буюу хүний эрх, эрх чөлөөний тухай зүйлзаалтуудыг нарийвчлан судалж байгууллагын ажилтан албан хаагч болон багшдасгалжуулагч, суралцагч хүүхэд багачуудад мэдээлэл бэлтгэн хүргэхээртөлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд хүний эрхтэй холбоотой хуулийн 14-19 дүгээрзүйлийн агуулгад тулгуурласан байдлаар мэдээлэл бэлтгэн хүргэнэ.
1.3. Монгол Улсдахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл
Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2020, 2021, 2022оны илтгэлүүдтэй танилцаж дараах агуулгын хүрээнд мэдээллүүдтэй танилцсан.
· Халдашгүй чөлөөтэй байх эрх
· Иргэний оролцооны эрхзүйн зохицуулалт
· Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал
· Хүүхдийн эрхийн зарим асуудал
· Ахмад настны эрхийн хэрэгжилт
· Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт
· Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал
Эдгээр агуулгаасбайгууллагын чиг үүрэгтэй холбоотой хөдөлмөрлөх эрхийн асуудал болон Хүүхдийнзарим асуудал гэсэн сэдвүүд анхаарал татсан. Хүүхдийн эрхийн тухай конвенцболон Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2-т зааснаар хүүхэд эсэн мэнд амьдрах,хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй гэж заасан байдаг.Үүнээс Спортын хороо хүүхдийн хөгжих эрхийг хангахад идэвхтэй анхаарч ажиллажбайна.
1.4 Хүний эрхийгхангах чиглэлээр гарсан УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолын хэрэгжилт
Тус чиглэлийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах,авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн ил тод байдлыг хангажажиллах гэх мэт хууль тогтоомжийн хүрээнд төлөвлөгөө боловсруулж байгууллагынхэм хэмжээгээ байрьж ажилладаг.
1.5 ХЭҮК-ын ороннутаг дахь ажилтны санаачилсан ажлыг дэмжсэн, санхүүжүүлсэн, хүний эрхийнболовсролыг дээшлүүлж, сургалт сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа
Налайх дүүрэгт иргэд рүү чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага иргэнийгөөрийн чиг үүргийн хүрээнд дэмжиж ажилладаг. Жишээ нь улс хот, олон улсынчанартэй тэмцээн уралдаанд тамирчдыг санхүүгээр дэмжих, хуулийн чиглэлээрнөлөөллийн ажил явуулдаг залуусыг өрөө таслгаагаар хангах гэх мэт ажлуудыгхийсэн.
1.6 Хүний эрхийнҮндэсний Комиссоос бэлтгэн гаргасан шторк, мэдээ мэдээллийг орон нутгийнтелевиз, сонинд үнэ төлбөргүй нийтлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гм /
Налайх дүүргийн Спортын хорооны цахим хуудас болох bd.sport.gov.mnвэбсайтаах болон фэйсбүүк цахим хуудсаар холбогдохмэдээллүүдийг тухай бүр иргэдэд чиглэсэн байдлаар сурталчлах ажлыг хийдэг.Спорт хорооуны цахим хуудсаар дунджаар 10000 орчим хүн тогтмол мэдээлэл авдаг.Сард дунджаар 30-40 мэдээлэл тогмтол тавигддаг бөгөөд үүнээс хүний эрх эрхчөлөөг дэмжих агуулгатай мэдээлэлтэй нийцэх нь 5-10 байх боломжтой юм. Налайхдүүргийн Спортын хороо нь дүүргийн төрийн 44 байгууллага, 30 гаруй холбоодтойбайнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд хэрэгтэй мэдээллээ чөлөөтэй солилцохболомжтой юм.
Хоёр.Хүний суурь эрхийг хангасан үйл ажиллагаа:
2.1.Хүний хувийн эрх чөлөөг хангах
Налайх дүүргийн Спортын хорооны хувьд ажилтан албанхаагчдынхаа дараах эрхүүдийг цаг үргэлж хүндэтгэн үзсээр ирсэн бөгөөд энэчиглэлээр ямар нэгэн зөрчил үүсэж байгаагүй болно. Үндсэн үйл ажиллагааг дараахчиглэлийн хүрээнд үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 20 ширхэгдотоод камерийг байгууллагын байранд суурилуулсан бөгөөд энэ нь эд хөрөнгийнхалдашгүй байдлыг хангах зорилготой ажилд хамаарч байна. Шашин шүтэх эс шүтэхнь Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрх тул үргэлж нээлттэй байдаг болно.Мөн эрүүгийн хэрэг үүсэж, ял шийтгэл авсан тохиолдол манай байгууллагын хувьдгарч байгаагүй бөгөөд ямар нэгэн эрхзүйн асуудал үүссэн албан хаагчииг хуулийндагуу зохицуулалтаар асуудлыг шийдэх боломжтой юм.
2.1.1.Халдашгүй чөлөөтэй байхэрхийг хангах талаар:
2.1.2.Хүний хувийн ба гэр бүл, захидалхарилцааны нууц, эд хөрөнгө халдашгүй байх эрхийг хангах талаар:
2.1.3.Өөрийгөө өмгөөлөх, эрх зүйнтуслалцаа авах эрхийг хангах талаар:
2.1.4.Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгхангах талаар:
2.2.Хүний улс төрийн эрх, эрх чөлөөгхангах
Налайх дүүргийн Спортын хороо нь төрийнүйлчилгээний ангилалд хамаардаг бөгөөд ажилтан албан хаагч өөрөө хүссэнтохиолдолд бусад байгууллага руу шилжих, сэлгэн ажиллах, ажлын байраа солихбүрэн эрхтэй юм. Энэ тухай байгууллагын дотоод журмандаа мөн тусгаж оруулжөгсөн. Харин ажил хүлээлцэх цаг хугацааг нарийн тодорхой зааж өгсөн байдаг.
2.3.Өмчлөхэрхийг хангах талаар:
Төрийн өмчөөс бусад зүйлийг өмчилж авах эрх иргэнбүрт байдаг. Харин байгууллагын эд зүйлийг ашиглах, түрээслэх, хуулийн дагуу хэрэглэх эрх иргэдэд болон ажилтаналбан хаагчдад нээлттэй байдаг. Энэ тухай нарийн зохицуулалт байдаг.
2.4.Нийгэм, соёлын эрхийг хангах талаар:
2.4.1Хөдөлмөрлөх эрхийгхангах талаар:
Налайх дүүргийн Спортын хороо нь нийт 25 ажилтаналбан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр албан хаагчид бүгдхөдөлмөрийн гэрээ байгуулж үүрэгт ажлаа гүйцэтгэдэг. Энэ нь хөдөлмөрийн тухайхуулиар зохицуулагддаг хүчин төгөлдөр жишиг болно.
2.4.2.Сурч боловсрох эрхийгхангах талаар:
Спортын хорооны ажилтан албан хаагчдаас чиглэл тусбүрээр 6 хүнийг дасгалжуулагч болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахболомжийг нээж өгснөөс гадна 1 мэргэжилтэн Удирдлагын академийг төрийн захиргаанымагистрын чиглэлээр суралцах нөхцөлийг 2024 онд бүрдүүлж ажилласан байна.
2.4.3. Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүлаюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар:
Байгууллагаарүйлчлүүлж байгаа иргэд болон ажилтан албан хаагчдыг эрүүл аюулгүй орчиндажиллаж амьдрах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн бөгөөд үндсэн ажилтнууд бүгд эрүүлмэндийн даатгал болон нийгмийн даатгал төлөгдөж явдаг. Мөн 2024 онд хийгдэжчадсан онцлох ажил бол Монгол улсад 4 байгуулагдсан эрүүл мэндийн сорилынтөвийг Налайх дүүргийн Спорт цогцолборт байгуулж чадсан явдал юм. Энэ ньдүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулахэрхийг дэмжсэн урьдчилан сэргийлэх спортоор эрүүлжих ажлыг эрчимжүүлсэн ажилболсон.
2.4.4.Шинжлэх ухаан, соёлынэрхийг хангах талаар:
Нийтийн биеийн тамрыг эрчимжүүлэх чиглэлээрспортоор дамжуулан эрүүлжих нөлөөллийн ажлуудыг бид бүхэн сар бүр дүүргийнхороодуудтай хамтран зохион байгуулж хэвшээд байна. Жишээ нь: Ажлын байрныдасгал хөдөлгөөн, иргэдийн явган аялал, өглөөний дасгал гэх мэт ажлуудынхүрээнд 300 гаруй хүмүүс дасгал хөдөлгөөн хийж хэвшсэн үзүүлэлттэй байна.
2.5.Тусгай хэрэгцээ, онцлог эрх ашиг бүхийбүлгийн эрхийг хангах талаар:
Спортын байгууллагын чигүүргийн хүрээнд орон нутгийн ялгаатай, эмзэг нийгмийн бүлгийн дараах төрлийниргэдтэй голлон ажилладаг. Үүнд:
o хүүхэд, өсвөр үеийнхэн; - 1000 орчим
o үндэстний цөөнх; - Дүүргийн хэмжээнд 6000 /байгууллагаарүйлчлүүлдэг иргэд ойролцоогоор-1500 орчим
o хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс – 260 орчим
o ахмад настан; 500 орчим
Эдгээр иргэдийг хөгжүүлэх,спортоор эрүүлжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх тал дээр бусад байгууллагуудтайхамтран ажиллаж хэвшсэн.
Гурав. Тулгамдсан хүний эрхийн зөрчлийн талаар:
Төрийн албаны үйл ажиллагаандтүгээмэл тохиолддог зөрчил бол харилцааны үл ойлголцол дээр суурилсан маргаанбайдаг нь ажиглагддаг. Дийлэнх зөрчил маргааны 60-70% нь харилцааны ёс зүйтэйхолбогдох агуулгатай байдаг. Налайх дүүргийн Спортын хороонд 2024 онд нийт 13өргөдөл ирсэн боловч үүнээс ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой гомдлыншинжтэй өргөдөл байхгүй байгаа нь үйл ажиллагааны хэвийн байдлыг илтгэнхаруулах үзүүлэлт юм. Энэ чиглэлээр үйлажиллагаа хэвийн үзүүлэлттэй байгаа боловч Спортын салбарын хувьд иргэдийноролцоо чанар хүртээмжийн асуудлыг илүү сайжруулах нь бидний хувьд иргэдийннийгэмд оролцох тэгш байдлыг хангахад тулгамдаж буй асуудал гэж үзнэ болно.
Дөрөв. Санал, дүгнэлт
1.Дүүргийнхэмжээнд Спортыг дэмжих дэд хөтөлбөр боловсруулж үйл ажиллагаандаа тусганхэрэгжүүлэх шаардлагатай байна.
2.ДүүргийнЗасаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийг дэмжих төсөвийг бусад дүүрэг,аймгуудын адил төсөвт суулгах саналтай байна. Ингэснээр иргэдийн болон өсвөрийншигшээ багийн амжилт эрчимтэй сайжрах боломжтой юм. Энэ нь хүүхдийн хөгжихэрхийг дэмжиж байгаа томоохонүйл хэрэг болно.
3.Үндсэнхуулиас салбарласан 730 орчим хууль Монгол улсад хэрэгждэг гэсэн статистиксудалгаа байдаг. Тиймээс Монгол улсын Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотойзүйл заалтуудыг иргэдэд сурталчилан таниулах ажлыг хийвэл үр дүнтэй байна. Мөндан ганц эрхийг ойлгуулаад зогсохгүй үүргийг нь бас иргэн бүрт ойлгуулахшаардлагатай гэж үзүэ байна. Ингэснээр төрийн албанд түгээмэл тохиолддогхарилцаа хандлага ёс зүйн шинжтэй зөрчлийн тоо буурах магадлалтай юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.