Мэдээ

Байгууллагын ёс зүйн дүрэм

                                                       

 

 

     НАЛАЙХ ДҮҮРГИЙН СПОРТЫН ХОРООНЫ  ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.“Налайх дүүргийн Спортын хороо” байранд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх, ёс зүйн асуудлаар санал гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Ажлын байранд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай санал гомдол хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн тохиолдолд тухайн мэдээллийг ёс зүйн зөвлөл шалгаж, шийдвэрлэсэн байдлыг хамт олонд мэдээлж байна.

1.3.Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, байгууллагын соёл, хүмүүжлийн чиглэлээр сургалт явуулах, ажлын байранд тогтоосон баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдүүлэх ажлыг Захиргааны хэлтэс зохион байгуулна.

1.4.Хөдөлмөрийн тухай хууль болон, ХАБЭА-н тухай хуулиар “Ажлын байр” гэдэгт иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг, “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа” гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, сургалтанд хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна гэж тодорхойлогдсон нэр томъёоны хүрээнд байгууллагын ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, ажлын байрны ёс зүйн хэм хэмжээг тогтоосон болно.

1.5.Энэхүү дүрмийг Ажил олгогч, ажилтан нийтээрээ дагаж мөрдөнө.

 

Хоёр.Ажлын байранд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээ

 

            2.1.Байгууллагын ажилтан хүн бүр үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.

2.1.1.Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх

2.1.2.Хүнлэг, энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх

2.1.3.Мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах

2.1.4.Ёс суртахууны үлгэр дууриалалтай ажиллах

2.1.5.Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх

2.1.6.Аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, тэгш байдлыг хангах;

2.1.7.Хараат бус байж гадны нөлөөнд автахгүй байх;

 

2.2. Ажлын байранд нийтээр дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ

 

2.2.1.Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;

2.2.2.Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох дүрэм, журамд заасны дагуу ажлын цагийг мөрдөж, үр бүтээлтэй ашиглах;

2.2.3.Авлига, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах;

2.2.4. Төрийн болон, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;

2.2.5.Ажилтны уйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардахгүй байх;

2.2.6.Удирдлагын санаа бодолд нийцэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулах;

2.2.7.Байгууллагын эрх ашиг, хамт олноос хувийн ашиг сонирхлоо ангид байлгаж, аливаа харшлах үйлдэл хийхгүй байх, нэр хүндийг ямагт дзэдэлж ажиллах

2.2.8.Хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээллэх;

2.2.9.Байгууллагын интернет сүлжээг ажлын бус зориулалтаар ашиглах, дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагааг алдуулахгүй байх ба эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй, ариг гамтай, цэвэр нямбай ашиглах;

2.2.10.Ажил үүргээ гүйцэтгэхдээ иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах бусад хангамж эдлэхээс татгалзах, хамаарал бүхий этгээдтэй хамт ажиллаж байгаа тохиолдолд тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахгүй байх;

2.2.11.Ажилтныг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, улс төрийн нам, эвсэл, бүлэг, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэнд, бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхахгуй байх;

2.2.12.Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхах, жендерийн ялгавралан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;

2.2.13.Төрт ёс, түүх соёлын өв уламжлалаас суралцах, Монголын ард түмний соёл, зан үйлийг хүндэтгэх;

2.2.14.Иргэд үйлчлүүлэгчидтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, хүндрэл чирэгдэл, ялгаварлалгүйгээр түргэн шуурхай үйлчлэх:

2.2.17.Байгууллагын соёл, хамт олны ажил хөдөлмөрийг хүндэтгэх, байгууллага болон төрийн нэр хүндийг өргөж, олон нийтийн газарт биеэ зөв авч явах, нийтээр дагаж мөрдөх дэг журмыг сахих,

2.2.19.Албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нэр төр, алдар хүндийг эрхэмлэх, хамт олны дотор ажил хэрэгч, сэтгэл зүйн найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх;

2.2.20.Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, шийдвэрийг ажилтан бүрэн биелүүлж, ажлын үр дүн, биелэлтийг, тогтоосон хугацаанд тайлагнадаг байх;

2.2.21.Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны хуулийн дагуу илүү цагаар ажлуулж болох ба хуулиар тогтоосон ажил, амралтын цагийг баримтлах;

2.2.22.Хамт олны дунд худал цуу яриа тараах, нотлогдоогүй мэдээ, мэдээллийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сулжээ, хувь хүнд мэдээллэхгүй, бусдыг ёс бус үг хэллэгээр доромжлох, гутаах, урьдчилан дүгнэлт хийхгүй байх;

2.2.23.Ажлын байранд зохисгүй үг яриа хэрэглэх, маргалдах, бие биенээ хэл амаар доромжлох, хэт чангаар инээлдэх, уцаарласан өнгөөр харилцахгүй, бүдүүлэг зан авир гаргахгүй байх;

2.2.24.Ажлын байранд хүний эд зүйлд зөвшөөрөлгүйгээр хүрэхгүй байх, олсон, гээсэн эд зүйлийг зарлан буцааж өгөх;

2.2.25.Албан тасалгаа, ажлын байр, автомашин, автограж болон ажил үүрэr гүйцэтгэдэг орчин, олон нийтийн газарт эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, тав тухтай таатай орчныг бүрдүүлэх, тамхи татахгүй байх;

2.2.26.Олон нийтийн хурал, цуглаан, сургалт, шалгалт тэдгээртэй адилтгах албан ёсны арга хэмжээний явцад гар утасны дууг унтраасан байх, бусдад саад болохооргүй орчинд ярих;

2.2.27.Ажилчдын эрх ашигт харш аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах, ажлын байранд гарч болох аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохих дүрмийн шаардлага тавьдаг байх;

 

2.3.Ажлын байранд хориглох зуйлс

 

2.3.1.Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд албадан хөдөлмөрлүүлэх, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, шударга бус үйлдэл, барьцаа хэрэглэхийг хориглоно.

2.3.2.Ажлын байранд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис, хутга мэс гэх зэрэг бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй зүйлийг авчрах, хадгалах, хэрэглэх, хэрэглэсэн байдалтай ирэх, бусад ажилтны ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болох хүртэл амар тайван байдал алдагдуулах, саад болохыг хориглоно.

2.3.3.Ажлын бэлтгэлийн хувцсыг ажлын бус чөлөөт цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, жагсаал цуглаан, шөнийн цэнгээн, аялал зугаалгад оролцохдоо өмсөхийг хориглоно.

2.3.4.Удирдлага болон ажилтан хувийн ашиг сонирхлын үүднээс айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах арга хэрэглэж албан харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөх, албан ажлын мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, аливаа шийдвэр гаргахад саад учруулах зэргийг хориглоно.

 

2.3.5.Албан ажлаа гүйцэтгэхэд  хамаарал бүхий байдал, төрөл садан, нэг анги, төгсөлт болон бусад дотнын найз, нөхдийн холбоо харилцааг ашиглаж давуу байдал тогтоох, шударга бусаар бусдад нөлөөлөхийг хориглоно.

2.3.6. Ажилтан байгууллагын тамга тэмдэг ашиглан албан бичиг, санхүүгийн болон бусад баримт, тайлан мэдээг хуурамчаар үйлдэх, албан ажлын мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулахыг хориглоно.

2.3.7.Аливаа хяналт шалгалтыг хийхдээ хувийн ашиг сонирхол, хамаарах бүхий этгээдийн эрх ашгийг хамгаалах хаацайлах болон хяналт шалгалтын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийг батлах замаар хийхийг хориглоно.

           

   

 

БОЛОВСРУУЛСАН: СПОРТЫН ХОРООНЫ ЁС ЗҮЙН  

ХОРООНЫ ДАРГА                            О.ЭНХБИЛГҮҮН 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.