Мэдээ

Байгууллагын түүхэн замнал

     Налайх дүүргийн Биеийн тамир, спортын байгууллага нь тавиад оны эцсээр шинэ залуу Налайх хотын хүн ам өсөхийн хэрээр ард олон, ажилчин залуучуудын дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх,эрүүл саруул аж төрөх,хөдөлмөрлөх бололцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир спортын арга хэмжээг удирдан зохион байгуулах байгууллага үгүйлэгдэх болсон билээ.Уурхайчдын хотхоны ажил амьдарлын шаардлагаар  Монголын ҮЭ-ийн төв зөвлөлийн 1960 оны 3 сарын 10-ны өдрийн 13-р тогтоолоор Хөдөлмөр нийгэмлэгийн харьяа Налайх хотын Биеийн тамирын зөвлөл нэртэйгээр анх байгуулагдаж даргаар нь Налайх хотын 10жилийн дунд сургуулийн багш Хайнзангийн Жамбаа томилогдож, үйл ажиллагаагаа явуулж, тулгын чулуугаа тулсан түүхтэй. Ийнхүү биеийн тамирын удирдах байгууллагтай болсноор ажилчин залуучуудын дунд биеийн тамир спортын хөгжүүлэх,уурхайчин залуусыг эрүүл чийрэг бие бялдартай,тэсвэр хатуужилтай, эр зоригийн хүмүүжилтэй болгох их ажилын гараагаа эхэлсэн юм.  

 

    МАХН-ын Төв хорооны 1963 оны 9 сарын 13-ны 437-р тогтоолоор БТС-ын Уурхайчин нийгэмлэг болж улмаар МАХН-ын ТХ-ний улс төрийн товчооны 47, БНМАУ-ын СНЗ-ийн37-р тогтоолуудыг үндэслэн БТС-ын байгуулгуудын зохион байгуулалтыг боловсронгуйболгож удирдлагыг сайжруулах зорилгоор БНМАУ-ын БТС-ын улсын хорооны гишүүдийн1979 оны 5 сарын 23-ний өдрийн 47-р тогтоолоор Уурхайчин нийгэмлэгийг Налайх хотын БТС-ын хороо болгон шинэчлэн байгуулжээ.

 

    Монгол улсын Засгийн газрын 1994 оны 50-р тогтоолыг үндэслэн 1994 оны 4-р сарын 8-наас эхлэн нийслэлийн засаг даргын А/54 захирамжийн дагуу Дүүргийн БТС-ын Сургалтын төв,1995 оноос Биеийн тамир, спортын хороо, 2019 оноос Нийслэлийн Засагдаргын А/906 тоот захирамжаар  Налайх дүүргийн спортын хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

    Àнхны даргаар Хайнзан овогтой Жамбаа томилогдон 1992 оныг хүртэл 32 жил БТС-ыгхөгжүүлэх ажилд хүчин чармайлтаа гарган ажиллаж байсан юм. 1992-1994 С.Баасанжав, 1994-1999 онд Д.Адьяатөмөр, 1999-2009 онд А.Ганхуяг, 2000-2011 онд С.Баасанжав,2011-2012 онд С.Бямбажав, 2012-2016 онд А.Цэдэнсодном, 2016 оноос Д.Мөнхбаярнар тус байгууллагыг удирдан ажиллаж байна.




     Анхны даргаар Х.Жамбаа,1994-1999онд даргаар,  Аймгийн арслан А.Ганхуяг 1999-2009 онд даргаар,Улсын начин Д.Адьяатөмөр, Улсын арсланЖ.Чойжилсүрэнгийн нар хамт ажиллаж байсан

БТС-ын хороо нь Дарга, Үндэсний болон чөлөөт бөх,Нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн, Спортын арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн,нягтлан бодогч, архив бичиг хэргийн эрхлэгч гэсэн 9 орон тоотойгоор ажиллаж байна.Өдгөө 60 жилийн түүхтэй байгууллага юм.

 

       Биеийн тамир спортын байгууллагын үе үеийн удирдлагууд

 

1. Х.Жамбаа                             -1960-1992

2. С.Баасанжав                           -1992-1994

3. Д.Адъяатөмөр                         -1994-1999

4. А.Ганхуяг                                  -1999-2009

5. С.Баасанжав                             -2009-2011

6. С.Бямбажав                               -2011-2012

7. Д.Мөнхбаяр                                -2012-2013

8. А.Цэдэнсодном                          -2013-2016 

 9.   Д.Мөнхбаяр                           2016-с одоогхүтэл



Биеийн  тамир, спортын хорооны хамт олон

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.