ЗГТА-БТСУ-н хорооноос зохион байгуулсан "Эрүүл мэндийн цахим гүйлт 2021" аян 2021 оны 03 дугаар сарын 15-28 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдалаа. Налайх дүүргээс 350 иргэн оролцож 14 хоногийн турш 7862 км замыг туулсан амжилт үзүүллээ. Тус гүйлтэнд амжилттай оролцсон эрэгтэй эмэгтэй эхний 3 байрны эздийг тодорууллаа.
Эрэгтэй:
1-р байранд Б.Баттулга 610 км
2-р байранд Б.Казанбай 487км
3-р байранд П.Идэрхангай 309 км
Эмэгтэй:
1-р байранд Б.Одгэрэл 377 км
2-р байранд Б.Гэрэлт-Од 326 км
3-р байранд Г.Бадамгарав 254 км замыг гүйж туулсан амжилтуудыг үзүүлэн тус тус шалгарлаа. Шагналыг Засаг даргын орлогч Н.Мандуул, Спортын Хороон дарга Д.Мөнхбаяр нар гардууллаа нийт байр эзэлсэн гүйгчиддээ халуун баяр хүргэе. Биеийн тамир мандатугай.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.