Мэдээ

Үйл ажилгааны ил тод байдал

 

 ОЛОН УЛСЫН СТАНДАРТ БҮХИЙ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТАРТАМ ЗАМ

НАЛАЙХ ДҮҮРЭГТ БАРИГДСАН ОЛОН УЛСЫН СТАНДАРТБҮХИЙ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТАРТАМ ЗАМЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

                                                                                                     2018 оны 09дүгээр сарын 19                                                                                                        Налайх дүүрэг

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2011 онд 3,6 тербум төгрөгөөр баригдахаар шийдвэрлэгдсэн. Дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаарсарын 13-ны өдрийн захирамжаар  газрын асуудал шийдвэрлэгдсэн. Суурийн ажлын гүйцэтгэгчээр DSA компани шалгарч, 2011 онд суурийн ажилд 220 сая төгрөг , 2012  онд суурийн ажилд 300 саятөгрөг нийт 520 сая төгрөг зарцуулсан байна.

 

 

 

2014 онд Хөнгөн атлетикийн тартам зам тавигдахаар шийдвэрлэгдэж, 2014 онд Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас 500 сая төгрөгийг шийдвэрлүүлж,  тартам замын суурийн ажлын гүйцэтгэгчээр “Очнаран”  компани ажилласан боловч стандарт хангаагүй тул дахин тендер зарлагдахаар шийдвэрлэгдсэн.

 

Олон Улсын стандарт бүхий хөнгөн атлетикийн 400 метрийн гүйлтийн тойрог тартам замыг 2014 онднийслэлийн Засаг даргын нөөц сангаас 500,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар замын ажлыг гүйцэтгэсэн.

 

Итали улсын Монде компаниас нийлүүлж буй тартам зам нь дагалдах хэрэгслүүдийн хамт  Монгол улсад орж ирсэн бөгөөд 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тартам замынүнэ 330 000  $*2 = 660 000  $

 

 

 

 2015 онд резинэн хучилтыг гүйцэтгэхэд 110000 ам долларын хөрөнгийг ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэгдэн  Италиулс руу шилжүүлсэн. Тартам замын талбайн ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэ зам” ХХК шалгарч 63 617 ,8 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн боловч стандартад нийцээгүй. Мөн  Засгийн газрын 413 тоот  тогтоолоор хөнгөн атлетикийн 400 метрийнзамын резинэн бүрээс, дагалдах бусад тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх, агуулахын хадгалалт, тээврийн зардалд зориулан 142400 000  төгрөгийг Засгийн газрын нөөцсангаас гаргасан. 2015 онд нийт 63 000 000 +240 000 000+142 400 000= 445 400 000 төгрөгний санхүүжилт шийдэгдсэн.

 

2016 онд дахин тендер зарлан гүйцэтгэгчээр “Дэрэн-наран” компани шалгарч замын ажлыг гүйцэтгэсэн .

 

Нийт 254 сая төгрөгөөр тартам наах ажлыг Итали улсын Монде компанийн мэргэжилтэнүүд 2018 оны 07 сарын 18-наас  9 дугаар сарын 10-ны хооронд гүйцэтгэж 2018 оны 09 сарын 16-ны өдөр Монголын Хөнгөн атлетикийн холбоо Дүүргийн Засаг даргатай гэрээ хийн тартам замыг хүлээлгэн өгсөн.

 

       Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй төслийн сонгон шалгаруулалтад манай дүүрэг тэнцсэн. Монгол Улсад анх удаа, олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн 400м тойрог бүхий гүйлтийн замын суурийн ажлын гүйцэтгэгчээр 2014-2018 оны хооронд “Дэрэн наран” компани ажиллаж, Италийн Мондо компанийн мэргэжилтнүүд тартам замын ажлыг хийж гүйцэтгэсэн.  Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөнгөн атлетикийн иж бүрэн зам, талбай нээлтээ хийн ашиглалтанд орсон.

 

         Энэхүү олон улсын стандарт бүхий зам, талбай ашиглалтанд орсноор хөнгөн атлетикийн 22 төрлөөр олон улсын чанартай тэмцээн, уралдаан хүлээн авах боломж бүрдсэн. Үүний үр дүнд Налайх дүүрэгт 2020 оны Азийн хүүхдийн их наадмын Хөнгөн атлетикийн төрлийг зохион байгуулан явуулах төлөвлөгөөтэй байна. 

 

           Олон улсын стандарт бүхий Хөнгөн атлетикийн зам, талбай

 

  10 м болон 110 м-ийн халхалттай гүйлтийн 8 эгнээ бүхий шулуун зам