Монгол улсын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах UNITED NATIONAL CHAMPIONSHIPS тэмцээн 2025 оны 01 дүгээр сарын 11-13 ны хооронд Буянт-Ухаа Спортын Ордны зааланд зохион байгуулагдав.
Тус тэмцээнд 24 байгууллагын 120 тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр
1- р байр Алдар спорт хороо
2- р байр Ээрмэл клуб
3- р байр Өвөрхангай аймгийн баг тамирчид шалгарлаа.
Налайх дүүргийн спортын хорооны мэргэжилтэн, олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатар дасгалжуулагчтай Ц.Үйтүмэн 89кг жинд, А.Баасансүрэн 71кг жинд амжилттай оролцож шагналт 4-р байрт шалгарлаа.
Тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.