Мэдээ

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг сурталчилах контент хийсэн тухай

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг сурталчилах контент хийсэн тухай
Цаг үеийн мэдээ мэдээлэл

Налайх дүүргийн спортын хорооны бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг суртчилан контент хийх үйл ажиллагаа  2025 оны 01 дүгээр сарын 15-ны 11:00 цагт зохион байгуулагдлаа. Нийтийн биеийн тамирын албаны мэргэжилтнүүд иргэдээс сорил авах үйл ажиллагааг хариуцан ажилласан бөгөөд Биеийн тамир спортын Улсын хорооноос 2 мэргэжилтэн хяналт тавьж ажиллалаа.

               Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвөөр үйлчлүүлсэнээр:

·         Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох

·         Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх

·         Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх

Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох боломжтой.

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвөөр үйлчлүүлэгч иргэн та:

·         Цусны даралт хэмжигч,

·         Зүрхний цохилт хэмжигч,

·         Биеийн өндөр хэмжигч,

·         Биеийн бүтцийг тодорхойлогч,

·         Гарын булчингийн хүчийг хэмжих,

·         Их биеийн булчингийн хүчийг хэмжих,

·         Хөлийн булчингийн хүчийг хэмжих,

·         Биеийн уян хатан байдлыг хэмжих,

·         Хурдны чанарыг хэмжих,

·         Хөдөлгөөний авхаалж самбааг хэмжих,

·         Зүрхний ачаалал даах чадвар хэмжих зэрэг тоног төхөөрөмжинд сорил өгөх боломжтой юм.

Бие бялдрын түвшин тогтоох сорилд өсвөрийн шигшээ багийн 2 тамирчин, 317 дугаар цэцэрлэгийн 3 ажилчин хамрагдлаа. Сорилыг нийтийн биеийн тамирын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг мэргэжилтэн О.Мөнхтуяа, П.Булган, К.Жархангүл нар авч ажиллалаа. 

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.