Мэдээ

НАЛАЙХ ДҮҮРГИЙН СПОРТЫН ХОРООНООС БИЕИЙН ТАМИРЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ, КЛУБ, ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

НАЛАЙХ ДҮҮРГИЙН СПОРТЫН ХОРООНООС БИЕИЙН ТАМИРЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ, КЛУБ, ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН
Цаг үеийн мэдээ мэдээлэл
Налайх дүүрэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг дугуйлан секцийн багш, дасгалуулагч, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын биеийн тамирын багш нарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл арга зүйгээр хангах зорилготой уулзалт сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Спорт цогцолборын 207 тоот өрөөнд зохион байгууллаа.
Уулзалт, сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Налайх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг, Боловсролын хэлтсийн дарга Б.Энх-Учрал, Спортын хорооны дарга Д.Мөнхбаяр нар оролцож салбар хоорондын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай мэдээлэл өгч ажиллалаа.
2025 онд зохион байгуулагдах тэмцээн уралдааны хуваарь, төлөвлөлтийн тухай Спортын албаны ахлах мэргэжилтэн П.Идэрхангай мэдээлэл өгч, Биеийн тамир спортын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын тухай дэлгэрэнгүй мэдээллийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Ц.Мягмардорж танилцуулсан.
Хуулийн танилцуулга хийгдэж дууссаны дараагаар оролцогчдыг ямар түвшинд ойлголт авсаныг бататгаж Kahoot.it сайтыг ашиглан 15 тест бүхий асуулт хариултын тэмцээн явуулж эхний 3 байранд шалгарсан оролцогчдыг ном, шатар, дурсгалын зүйлээр шагнан урамшуулав.
Асуулт хариултын тэмцээний 1-р байранд Хос-Уянга сургуулийн биеийн тамирын багш З.Отгондулам, 2-р байранд 119-р сургуулийн биеийн тамирын баг Г.Отгонтуяа, 3-р байранд Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Б.Түвшинжаргал нар шалгарч хамт олноо хошуучиллаа.
Сургалтад нийт 27 байгууллага, холбоо, клубын 41 хүн оролцсон байна.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Спортын анаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс “Өсвөрийн шигшээ багийн бэлтгэл сургуулилтын тухай болон бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг Б.Батцэнгэл, М.Булган нар удирдан зохион байгуулж ажилласан бөгөөд энэ нь багш дасгалжуулагч нарт түгээмэл тулгамддаг асуудлыг хөндсөн сэдэв юм.
Бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу байгууллагын албан хаагчид тус сургалттай холбоотой хариуцсан ажлуудаа бүрэн хийж гүйцэтгэсэн болно. Сургалтын үйл ажиллагаа 10:00 цагт эхэлж 12:10 минутад дуусав.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.