ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ЗАЛУУЧУУДЫН БАХАРХАЛ" ТЭРГҮҮН АХЛАГЧ Б.БАТТУЛГЫГ АЛДАРШУУЛЖ БАЙНА
Баатар овогтой Баттулга нь 1984 оны 10 дугаар сарын 04-нд төрсөн. Ам бүл 4, эхнэр, 2 хүүгийн хамт амьдардаг.
2011 онд Дархан Уул аймгийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний багш орчуулагч мэргэжлээр бакалавр, 2020 онд АНУ дахь Армийн тэргүүн ахлагчийн академыг удирдлага ажиллах хүчний хөгжил чиглэлээр бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн. 2008 онд АНУ-ын Армийн ахлагчийн академийн даргалах албан тушаалын ахлагчийн анхан шатны дамжаа, 2009 онд тус академийн дунд шатны дамжаа, 2014 онд Индонез Улсад явагдсан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны “Т3 сургагч багшийн дамжаа”, мөн улсад явагдсан НҮБ-ын олон улсын хээрийн сургуульд сургагч багшаар, 2015 онд Малайз Улсад явагдсан олон улсын хээрийн сургуульд урилгаар сургагч багшаар тус тус оролцсон.
Б.Баттулга нь 2006 онд Сьерра Леон Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, 2010 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн ажиллагаа, 2013, 2016 онуудад Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө” медаль, Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар-III, II”, “Эх орны төлөө-III” хүндэт тэмдэг, “НАТО-ын дурсгалын” медаль, АНУ-ын “Амжилт”-ын медаль, НҮБ-ын медалиар 2 удаа тус тус шагнагдсан.
2017 онд Нийслэлийн иргэдийн спортын YI их наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Ширээний шагайн наадгай” тэмцээнд Налайх дүүрэгт I байр, Нийслэлд мөн I байр, 2018 онд YII их наадмын хүрээнд зохиогдсон “Спорт, явган аялал”-ын тэмцээнд хариуцсан баг тамирчдаа амжилттай удирдан оролцож Налайх дүүрэгт I байр, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд II байр, 2020 онд IX их наадмын хүрээнд зохиогдсон “Олс таталт”-ын тэмцээнд дүүрэгтээ багаараа I байр, 2018 онд Монголын Үндэсний спортын YI их наадмын ширээний шагаан тэмцээнд улсад III байр, 2020 онд “Налайх 2020” өртөөт марафонд I байр, 2021 онд “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” аянд 610 км гүйж дүүрэгтээ I байр эзэлсэн.
Б.Баттулга нь спортын уралдаан тэмцээнд хороо дүүргээ төлөөлөн бусдыгаа манлайлан байнга идэхтэй оролцохын зэрэгцээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнүүдэд өөрийн дасгалжуулсан баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж 2018 онд “Туухай өргөлт”-ийн тэмцээнд I байр, “Рагби 7” тэмцээнд III байр, “Саадын зурвас”-ын тэмцээнд III байр, 2019 онд "Гардан тулаан"-ы тэмцээнд II байрыг тус тус эзэлсэн
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.