Отиллогийн спортыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, тус спортоор хичээллэдэг тамирчдыг идэвхжүүлэх, шинэ залуу тамирчдыг дэмжих зорилгоор Монголын отиллогийн холбоо болон “Гэрэл гэгээ отилло” клуб хамтран нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын Амгалан цогцолбор сургууль дээр 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд нийслэл дүүргийн нийт 129 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн.
"Гэрэл гэгээ 2025" Отеллогийн нээлттэй тэмцээний “Debutant” ангилалд
1-р байранд, Их засаг Отелло клубийн тамирчин Болд-Эрдэнийн Алтан-Од. 8 KYU зэрэг
2-р байранд, Улаанбаатар Отелло клубийн тамирчин Чинзоригийн Мишээл, 9 KYU зэрэг
3-р байранд, Налайх дүүргийн Бумбачин Отелло клубийн тамирчин Баяраагийн Билгүүнзаяа, 10 KYU зэрэг
Тус нээлттэй тэмцээнд Налайх дүүргээс нийт 12 тамирчин 2 насны ангилалд баг бүрдүүлэн оролцож нэгдсэн дүнгээр 4-р байранд шалгарсан. Тэмцээнд оролцсон тамирчид хамгийн багадаа 3 оноо авч үр дүнтэй тоглолт гаргасан амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Тэмцээний зохион байгуулагч нарт талархсанаа илэрхийлж “Бумбачин” отиллогийн клубын багш А.Пүрэвсүрэн талархал, дурсгалын зүйлийг гардуулан өгсөн. 2025 оны Нийслэлийн отиллогийн аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт зохион байгуулагдхаар товлогдсон бөгөөд энэхүү асуудлаар холбогдох албан тушаалтнууд дахин хуралдаж шийдвэрлэхээр болсон.
Тэмцээн Щвейцарь системээр 7 өрөг явагдсан бөгөөд 09:00 цагт эхэлж 18:00 цагт дуусав. Налайх дүүргийн баг тамирчид 01 сарын 15-17-ны өдрүүдэд Спорт цогцолборын Оюуны спортын хөгжлийн танхимд хамтарсан бэлтгэл хийж тус тэмцээнд оролцсон болно. Энэ удаагийн тэмцээн илүү багийн тоглолт шаардсан буюу арга барил, үр дүнгээ сайжруулах нөхцөл бүрдсэн тэмцээн байснаараа онцлогтой байв.
Ийнхүү Налайх дүүргээс нийт 33 отеллогийн зэрэгтэй тамирчин төрөн гарсан амжилттай байна. Монголын отеллогийн спортын зэрэгтэй тамирчдаас Налайх дүүргийн тамирчин Ц.Мягмардорж 25 дугаар байр, Б.Билгүүнзаяа 26 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.