Мэдээ

"АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН СУДАЛГАА ГАРГАХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ"

"АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН СУДАЛГАА ГАРГАХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ"
Цаг үеийн мэдээ мэдээлэл

Дүүргийн Засаг даргын 2025 оны "Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах тухай" А/10 дугаар захирамжийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Бүснуурын 121 өрхөөс 84 өрх судалгаанд бүрэн хамрагдаж мөн гарын авалга тараан гарын үсэгээр баталгаажуулав.

Судалгааны ажилд байгууллагын 8 ажилтан албан хаагчид оролцсон бөгөөд хоёр хоёроороо дөрвөн баг болон хуваагдаж өглөө 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажлаа хийж гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтаар ажиллах явцад 14 өрх эзэнгүй, 6 хашаа хоосон айлгүй байсныг захирамжийн хавсралтад заасны дагуу тухай бүр холбогдох газарт мэдээлэл өгч ажилласан. Ажлын явцад иргэдэд нийтлэг ажиглагдаж байгаа асуудлыг дурдвал

1-    рт: Угаар мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг шалгаж чадахгүй байна

2-    рт: Асуудал гарсан үед хаашаа залгаж мэдээлэл өгөхөө мэддэггүй

3-    рт: Шахмал түлшний хүрэлцээ хангалтгүй байна.

4-    Рт: Шахмал түлш олголтын картыг нэмж захиалах хүсэлтэй иргэдийн тоо олон байна.

Тухайн өдөр мэргэжилтэн Н.Ганбаатар, Б.Батцэцэг нар Бүснуурын 1а гудамжнаас 2-р  гудамж дуустал 23 хашааны 31 өрхөөр, Бүснуурын 3-р гудамжнаас 4-р гудамж хүртэл 21 хашааны 30 өрхөөр мэргэжилтэн Э.Хунтайж, К.Жархангүл нар, 5-аас 6-р гуамжны 21 хашааны 28 өрхөөр Архив, бичиг хэргийн ажиилтан Ч.Баасанхүү, мэргэжилтэн М.Кажымукан нар, 7-оос 8-р гудамжны 28 хашааны 32 өрхөөр мэргэжилтэн П.Булган, Жижүүр Х.Сүхжаргал нар судалгаа авч ажилласан.

Хяналт шалгалтын явцад ноцтой зөрчил илэрээгүй.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.