Налайх дүүрэгт сүүлийн 24 цагт шинээр 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрээс 5 нь ойрын хавьтал гэж үзэн тусгаарлагдсан иргэдээс гарсан бол нэг нь олон нийтийн дундаас илэрлээ.
Иймд халдварын эрсдэл хаа ч байж болзошгүйг анхаарч, хүн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг сануулж байна.
Ялангуяа гудамж, тоглоомын талбайд хүүхдүүд амны хаалтгүй ихээр зорчиж, тоглож байгаад эцэг эхчүүд анхаарч, хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарна уу.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБ
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.