Мэдээ

ЗАЛУУЧУУДЫН БАХАРХАЛ

ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ЗАЛУУЧУУДЫН БАХАРХАЛ" ХӨНГӨН АТЛЕТИКИЙН СПОРТЫН МАСТЕР Ө.БАТСАЙХАНЫГ АЛДАРШУУЛЖ БАЙНА.
Өлзийсайхан овогтой Батсайхан 1990.07.17 нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1998-2008 онд Голомт цогцолбор сургууль, 2012 онд ҮБТДС-ийг биеийн тамирын багш, 2014 онд хөнгөн атлетикийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоо тус сургуульд хөнгөн атлетикийн багш- дасгалжуулагчаар ажилладаг. Хөнгөн атлетикийн спортын мастер цолтой. 2018 оноос хойш “Ахиллис Монгол” ОУБ-т дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. 2002 онд 12 наснаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн. 2008 онд ҮБТДС-д элсэн суралцсанаар мэргэжлийн тамирчны гараагаа эхэлж дотоод, Гадаадын олон тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан.
2012 оноос Хөнгөн атлетикийн багш дасгалжуулагч болсноор түүний олон шавь нар дотоод гадаадын уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж байна. Үүнээс Мөнхзаяа, Олонбаяр, Бямбажав, Ванданпүрэв, Бадамхатан, Шижирбаатар нар ОУХМ, Долгормаа, Төртогтох, Ганхишиг, Тэмүүжин, Золжаргал нар спортын мастер болсон. Шавь нар нь Улс болон тивийн тэмцээнүүдэд амжиллтай оролцсоор байна. Ө.Батсайхан нь 2018 оны Нью-Йорк, 2019 оны Берлиний марафонд эх орноо төлөөлөн оролцож байсан.
Гаргасан амжилтууд: Хөнгөн атлетик
1. 2005-2008он Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн Алт, Мөнгөн медаль
2. 12 цагийн УАШТ 2009 он 100км мөнгөн медаль.
3. Эрдэнэт марафон 2009 он 21км 4-р байр.
4. Буухиа гүйлтийн УАШТ 2009он хүрэл медаль.
5. Улаанбаатар марафон 2010 он 42км 6-р байр.
6. Уулын гүйлтийн УАШТ 2011 он 10км хүрэл медаль.
7. МБАТ 13-р их наадмын 5км хүрэл медаль.
8.Улаанбаатар марафон 2011он 42км 5-р байр.
9. Улаанбаатар марафон 2012 он 21км 4-р байр
10. 100км УАШТ 2012 он 3-р байр
11. Насанд хүрэгчдийн УАШТ 2014он 4х100м хүрэл, 4х400м хүрэл
12. 2017оны DAWA өртөөт марафон хүрэл
13. TCS New York city marathon 2018 он 42 км /хөтөч/
14. BMW Berlin marathon 2019 он 42км /хөтөч/
15. TCS New York city virtual marathon 2020 он 42 км /хөтөч/
Пауэрлифтинг
1. 2007 он Дүүргийн АШТ 3 алтан медаль
2. 2008, 2010, 201, 2012 он Дүүргийн АШТ алт мөнгө хүрэл медаль
3. 2013 он УАШТ алтан медаль
4. 2014 он УАШТ мөнгөн медаль
Триатлон
1. 2015 оны УАШТ алтан медаль
2. 2016 оны УАШТ мөнгөн медаль
58Спорт Хороо Налайх, Orgil Orgio болон өөр 56 хүн
6 сэтгэгдэл
7 удаа хуваалцсан
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.