Налайх дүүргийн Спортын хороо үүсгэн байгуулагдсаны 65жилийн ойн хүрээнд Монгол улсын Хүүхдийн VIII зуны наадамд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах, нийслэл,улсын чанартай тэмцээн уралдаануудад хүүхэд залуучуудыг оролцуулах зорилгоорНалайх дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 02 дугаар сарын 25-ныөдөр Спорт цогцолборын гол зааланд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд дүүргийн ерөнхийболовсролын 8 сургуулийн 96хүүхэд 2 насныангилалд оюун ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд удирдамжид заасны дагуу зохион байгуулалт, материалынхүртээмжтэй байдалд онцгой анхаарч ажилласан. Дунд насны ангилалыг 6-12, ахлах насыг 13-18 хүртэлх эрэгтэй, эмэгтэй байдлаартөлөвлөж тэмцээнийг явуулсаТустэмцээний ерөнхий шүүгчээр шатрынспортын мастер Ц.Мягмардорж, туслах шүүгчээр Спортын хорооны мэргэжилтэн,П.Идэрхангай, К.Жархангүл, О.Мөнхтуяа, Н.Ганбаатар, П.Булган нар ажиллав. Мөн сургуульбүрийн хариуцсан багш нар болон эцэг эхчүүд хөндлөнгийн ажиглагчаар сурагчдыгдэмжих нөхцөл боломжийг хангаж өгсөн. Тэмцээнийг олон улсын цахим шүүлтийнпрограмм болох Chess-manager ашиглажЩвейцарь системийн дагуу шүүж хүүхэд бүр 6-7 өрөг тоглолт хийв. Тус программ ньтухайн тамирчны хувийн амжилт болон өрсөлдөгч нарын амжилтыг нарийвчлан тооцдогонцлогтой бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шүүлтийн систем болно.Тэмцээний явцад тулгарсан элдэв ноцтой хэрүүл маргаан үүсээгүй оновчтой, үрдүнтэй байснаараа шинэ аргачлалыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэншинэлэг ажил болж чадсан.
Амжилттай оролцсон тамирчдыг,медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнан урамшуулж 6-12, 13-18 насныэрэгтэй, эмэгтэй тусбүр 1 хүүхдийг Монголын Хүүхдийн спортын их наадамд Налайх дүүргээ төлөөлөноролцох эрхээр шагнасан.
Нэрсийгдурдвал:
· 6-12 насныхөвгүүдийн ангилад 119-р сургуулийнсурагч М.Мөнхтэнгис
· 6-12 насныохидын ангилалд Голомтсургуулийн сурагч А.Аялгуу
· 13-18 насны хөвгүүдийн ангилалд Голомт сургуулийн сурагч О.Оргил
· 13-18 насны охидын ангилалд Голомт сургуулийн сурагчМ.Ариунхур нар үеийн хүүхэд залуучуудыгхошуучлан манлайлж түрүүлэв.
Дээрхтамирчдыг Налайх дүүргийн ахмад шатарчид болондүүргийн шатрын багш нардараагийн тэмцээн уралдаанд бэлтгэх бэлтгэл сургуулилтад гар бие оролцон хамтранажиллахаа илэрхийлсэн.
Тэмцээнднийт амжилт үзүүлсэн хүүхдүүдийн мэдээлэл:
№ | Овог нэр | Сургууль | Амжилт | Тайлбар |
6-12 насны хөвгүүд | ||||
1 | М.Мөнхтэнгис | 119-р сургууль | 1-р байр | Хүүхдийн наадам |
2 | Ө.Гэгээнбаяр | 103-р сургууль | 2-р байр |
|
3 | Н.Ари | Эрдмийн-Оргил | 3-р байр |
|
6-12 насны охид | ||||
4 | А.Аялгуу | Голомт | 1-р байр | Хүүхдийн наадам |
5 | Э.Энх-Үжин | Эрдмийн-Оргил | 2-р байр |
|
6 | Б.Сувд-Эрдэнэ | 119-р сургууль | 3-р байр |
|
13-18 насны хөвгүүд | ||||
7 | О.Оргил | Голомт | 1-р байр | Хүүхдийн наадам |
8 | Э.Ерөөлт | Эрдмийн-Оргил | 2-р байр |
|
9 | Б.Даваажаргал | Голомт | 3-р байр |
|
13-18 насны охид | ||||
10 | М.Ариунхур | Голомт | 1-р байр | Хүүхдийн наадам |
11 | Г.Нямтөгс | 103-р сургууль | 2-р байр |
|
12 | Г.Ирмүүн | 119-р сургууль | 3-р байр |
|
Медалийнтоо, чанараар дүгнэж үзвэл:
№ | Сургууль | Алтан медаль | Мөнгөн медаль | Хүрэл медаль | Хүүхдийн наадмын эрх |
1 | Голомт цогцолбор сургууль | 3 | 0 | 1 | 3 |
2 | 119-р сургууль | 1 | 0 | 2 | 1 |
3 | Эрдмийн-Оргил цогцолбор сургууль | 0 | 2 | 1 | 0 |
4 | 103-р сургууль | 0 | 2 | 0 | 0 |
Тэмцээнзохион байгуулахад Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтэс,160-р сургууль, 7-р хороо, ерөнхий боловсролын сургуулиуд болон “Налайхын мэдээ” хамтран ажиллаж тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдтэй ярилцлага хийж, оюуныспортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажилласан.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.